No menu items!
HomeБоловсролАмьдралыг тань өөрчлөх, өөрөөсөө асуух 12 асуулт

Амьдралыг тань өөрчлөх, өөрөөсөө асуух 12 асуулт

-

Ихэнх чадварлаг, амжилттай яваа удирдагч нар бусдаас илүү нэг зүйлийг хийдэг. Тэд гол зорилгоосоо хазайхгүй, гярхай байхын тулд үргэлж өөрсдөөсөө асуулт асуудаг байна.

Та ямар нэгэн компани, баг хамт олныг удирддаг, эсвэл эхлэх гэж байгаа зэрэг аль нь ч байсан дараах асуултуудыг өөрөөсөө асууснаар таны ажил, манлайлал болон амжилтад томоохон дэвшилт гаргахад туслах болно.

Би яагаад энд байна вэ?

Энэ тийм ч том биш ч хийсвэр мөртлөө бодитой асуулт юм. Үүнийг хурдан шуурхай бас бодитойгоор мэдэрч болно. Өнөөдөр энэ газарт намайг юу авчирсан бэ? Урамшуулал гэдэг бол эмх цэгцгүй яаруу үед чухал зүйл. Би өөртөө яагаад энэ ажлыг хийх гэж байна вэ гэж сануулж, өөрөөсөө асууж, өөрийгөө хөгжүүлдэг. Ажил дээр урамшуулж, идэвхижүүлэх маш олон хүчин зүйлс байдаг. Мөнгө, хүмүүс, амжилт, хөгжилтэй зүйлс бүгдээрээ намайг шаргуу ажиллаж, гайхалтай зүйлсийг хийхэд идэвхижүүлж өгдөг. Эдгээр идэвхижүүлэлтүүд нь намайг инээмсэглүүлж, тэдгээр зүйлсийг хийж гүйцэтгэх бүрт сэтгэл хангалуун байдлыг мэдэрдэг. Миний тухайн мөчид хийсэн миний сонголтууд миний хүсч байгаа хувь тавилан ирээдүйг бүтээхэд чиглүүлдэг гэдгийг ойлгох нь хамгийн хэцүү үед ч зорилготой байж, шийдвэрлэхэд тусалдаг.

Би өөр ямар нэмэлт зүйл хийх хэрэгтэй вэ?

Аливаа зүйлс эмх замбараагүй, гацсан үед ямар нэмэлт зүйл хийж болох вэ гэж асуух нь тэнэг санагдаж болох юм. Гэхдээ энэ асуулт одоогийн төлөвлөгөөндөө би юуг орхигдуулсанбайна вэ гэдгийг тодорхойлох асуулт гэж болно. Аливаа нэг төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн чухал ялгаа, хувь нэмэр оруулахад миний ур чадвар, авъяас өөр газарт ч бас хэрэгтэй байж болох юм. Магадгүй миний анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа орхигдуулсан асуудлуудад анхаарснаар эерэг нөлөө авчирч ч болно. Энэ үнэндээ бол энэ асуултыг ачаалалтай санагдсан өдөр бүр асуух нь чухал учраас би хаана хүчин чармайлт гаргах вэ гэдгээ тодорхойлж, боломжит өөрчлөлт хийхээ шинжлэхэд тусалдаг.

Намайг юу чөлөөтэй болгодог вэ?

Аливаа зүйлс хурдан болоод байвал ажлаа эрэмбэлэх нь өдрийг өөрчилж чадна. Миний өмнө байгаа ажил үүрэг миний хувьд зөв эсэхийг бататгахын тулд үнэлж байх нь чухал. Зарим ажлыг ач холбогдлоор нь өндөр хэмжээнд ангилах хэрэгтэй байдаг. Багийн бусад гишүүд тэдгээрийг хэрэгжүүлэхэд илүү үр дүнтэй болох болно. Ямар ч үед би жагсаалтнаасаа зарим ажлуудыг хасч, илүү бүтээлч байхын тулд өөрийнхөө цаг хугацаа, эрч хүчийг чөлөөлдөг. Би тэрхүү эрч хүчээрээ ямар нэг үнэ цэнэтэй зүйл хийж чадна. Энэ асуулт толгойн дахь сэтгэл хөдлөлөө цэвэрлэх сайн асуулт юм. Би энэ асуултыг ямар нэг стрессээс эсвэл өдрийн турш санаа зовниж байгаа зүйлсээсээ чөлөөлөгдөхийн тулд ашигладаг. Бүтээлч бус бодол, мэдрэмжээ чөлөөлж, арилгаж байх нь оюуны эрч хүчийг илүү сайн бөгөөд чөлөөтэйбайлгах арга гэж болно.

Би хэрхэн илүү үр дүнтэй байх вэ?

Хэрэгцээ шаардлага гэдэг бол санаачлагын эх сурвалж бөгөөд би маш их завгүй үедээ хамгийн сайн бүтээмж, менежментийн хуваарийг бүтээдэг. Би үргэлж хойшоо нэг ухарч, хийх ажлынхаа жагсаалтыг хэрэгжүүлэх илүү богино бөгөөд үр дүнтэй аргуудыг олохыг хичээдэг. Миний бүтээлч эрч хүчний ихэнх нь энэ асуултанд ашиглагдсан. Ямар нэг ажил гарч ирэх үед ямар нэг мөрдлөг байдаггүй. Хэрэв би ямар нэг зүйлийг хийж гүйцэтгэх илүү сайн бөгөөд хурдан аргыг олбол эсвэл хэн нэгэн надад түүнийг харуулж чадвал би маш хурдан өөрчлөх болно. Би аливаа зүйлсийг хийж гүйцэтгэж, оюун санааны хувьд өндөр бөгөөд инээмсэглэл бий болгож чадах шинэ үр ашигт байдалд хүрэх дуртай.

Би хэнд талархах хэрэгтэй вэ?

Би бид бүгдийн амжилтанд хувь нэмэр оруулан, гайхалтай сайн ажиллаж байгаа, эргэн тойронд минь байгаа тусалж дэмжиж байгаачадварлаг хүмүүсийг үргэлж ойлгож, үнэлдэг. Гэхдээ аливаа зүйлс хурдан хийгдэх үед тэдний оруулсан хувь нэмэрт хэр талархалтай байсанаа хааяа мартчихдаг. Хэрэв тэд миний шууд удирдлаганд ажилладаг хүмүүс эсвэл өөр газар хувь нэмэр оруулдаг ч бай хамаагүй. Би тэдний хүчин чармайлтыг үнэлдэг байх мэдрэмжийг төрүүлэх ёстой. Би тусалж дэмжсэнээрээ гавъяа хүртэхээс илүүтэй тэд талархал, сайшаалыг хүлээн авах гавъяатай.

Би маргаашийг хэрхэн эхлэх вэ?

Би энэ асуултыг өдрийн төгсгөл хүртэл өөрөөсөө асуухыг хүлээдэггүй. Өдөр бүр дахин давтагдашгүй асуудлуудтай тулгардаг нь үнэн. Гэхдээ хэтэрхий урагш довтолсон сэтгэлгээ тухайн өдрийн хэрэгцээнээс анхаарлыг тань сарниулж болох юм. Гэхдээ бага зэрэг урьдчилсан төлөвлөгөө нь таны оюун санааг хялбарчилж, маргаашийг бүтээлч болгох бүтцийг бий болгоход тусална. Оройны 8 цаг хүртэл хүлээх нь шинэ санаачлага бүр лүү ороход бүх зүйлийг бэлэн байлгахад саад болж болох ч бусадтай холбогдох нь эхний зүйл. Би хэлснээрээ үүнийг өдрийн төгсгөлд маргаашийн хийх ажлын жагсаалт шигээ дахин асуудаг учраас сайхан унтаж амрахын тулд би тархиа чөлөөлж чадна.

Би өнөөдөр зорилгынхоо төлөө ажиллаж чадсан уу?

Амжилттай яваа удирдагч нар урт болон богино хугацаан дахь бүгдийг төлөвлөж зорилгынхоо хэр чухлыг сайн ойлгодог. Өөрийн зорилго дээрээ төвлөрснөөр хүсэл эрмэлзэлтэй, санаачилгатай болж, үйл ажиллагаагаа зохион байгуулахад тусалдаг.

Би ямар муу зуршлаа орхих ёстой вэ?

Бид бүгд ямар нэгэн хэлбэрээр муу зуршилтай байдаг. Магадгүй тэр чинь таны бизнес болон найдвартай бат бөх байдалд чинь муу нөлөө үзүүлж болох юм. Өөрийн муу зуршлаа хойш нь тавьж, даван туулж, эсвэл илүү хэрэг болох зүйлээр орлуулах нь илүү их ашиг тусыг өгөх болно.

Өнөөдөр намайг юу идэвхжүүлсэн бэ?

Идэвхжүүлэлт бол таны урагш зүтгэх гол хүч юм. Энэ нь таны гүйцэтгэх, бүтээх, хөгжүүлэх дотоод жолоодлого тань болж өгдөг. Энэ асуулт нь таны хүсэл эрмэлзэл, бүтээлч занг тэжээж, цэнэглэж байдаг тэр зүйлд чинь анхаарахад тусалдаг.

Би хэн болохыг хүссэн тэр дүр шигээ байж чадсан уу?

Та өөрийн зан араншинг бүтээх чадвартай төрөөгүй, харин тэдгээр нь таны туулж өнгөрүүлсэн туршлага, ялалт болон ялагдлаар дамжин хөгжиж байдаг. Таны болохыг хүссэн тэр дүрийг чинь хөгжүүлэх үйл ажиллагаанд үзүүлэх таны хариу үйлдэл болон хариуцлага хүлээх мэдрэмжээ удирдах нь чухал юм.

Би өнөөдөр ямар алдаа гаргасан бэ? Мөн алдаанаасаа юуг сурч авах вэ?

Бид бүгд алдаа болон ялагдлаасаа туршлагыг олж авдаг. Энэ нь таны хэрхэн хариу үйлдэл үзүүлснээр ялгааг бий болгодог. Та ялагдлаа өөрийн хангалтгүй байдлын баталгаа болгож харах уу, эсвэл гайхалтай туршлага хэмээн үзэх үү гэдгээ өөрөө сонгох болно.

Өнөөдрийн юу нь надад тааламжтай байсан бэ?

Хүн бүрт сайн муу, азтай азгүй өдөр гэж байдаг. Гэвч энэ бүхний эцэст талархах, тааламжтай байх нь таны эзэмшиж хамгийн хэрэгтэй зүйл чинь байна. Энэ нь танд юу нь хамаагүй болон юу нь хамаатай гол зүйл болохыг харуулж, үргэлж түүндээ төвлөрөн, өөдрөгөөр урагш алхахад тусалдаг.

Хэрвээ та өөрийн бизнес болон хувийн амьдралдаа амжилт гаргахын хүсвэл өдөр болгон өөрөөсөө зөв асуултыг асууж хэвшээрэй. Учир нь зөв асуулт таныг зөв хариулт руу хөтлөх болно.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд