No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЦ.Сарантуяа: Бөөрний хаван их онцлогтой

Ц.Сарантуяа: Бөөрний хаван их онцлогтой

-

Сүүлийн үед бөөрний үрэвслээр өвчлөгсдийн нас залуужиж байгаа тухай ярих болсон. Тиймээс бөөрний үрэвслээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Дотрын их эмч, нефрологич Ц.Сарантуяатай ярилцлаа.

Эмч нар бөөрийг дотоод эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх, амьдралын үндэс гэж үздэг Бөөр бол тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай холбоотой эрхтэн юм. Бөөр муудахад хүний цусан хангамж дордож, булчин шөрмөс сулран, биеийн ерөнхий эсэргүүцэл аажмаар доройтдог. Биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг өвчилсөн бөөр бүрэн зайлуулж чадахгүйгээс царайны өнгө өтгөрч, биеийн жавхаа доройтон, хамаг өвчний шалтгаан болдог. 

-Бөөрний үрэвсэл юунаас болж үүсдэг вэ?

-Бөөр нь хүний биеийн хортой бодисыг гадагшлуулж цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн. Өөрөөр хэлбэл, нэг нь нөгөөгийнхөө үүргийг гүйцэтгэж чаддаг чухал эрхтэн юм. Бөөр үрэвсэнэ гэдэг нь хүний бие гадны ямар нэг халдвар авах юм уу даарч хөрснөөс болоод цусан хангамжид өөрчлөлт орж, нян үржих орчин бүрдэхийг хэлдэг.

Энэ тохиолдолд бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Эмнэлэгт үзүүлэхээр ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь бөөрний өвчтэй байгаа нь энэ өвчин өвчлөлөөрөө нэгдүгээрт байгааг харуулж байгаа юм. Өвчний тархалт харьцангуй их байгаа нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, өгсөх замын халдвар их байгаатай холбоотой.

Бөөрний үрэвслээр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг. Өвчилсөн бүсгүйчүүд хүйтний улиралд дороосоо даардагтай холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн шээсний сүв богино байдаг нь өвчлөх магадлалыг нэмэгдүүдэг. Бөөрний замын үрэвсэлд цистит орно. Давсаг үрэвссэн үед бөөр хоёрдогчоор өвчлөх магадлалтай. Мөн давс ихээр хэрэглэх шингэн юм бага уух, жин нэмснээс болоод бөөрөнд чулуу үүсдэг.

-Үрэвсэлт өвчнүүдийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Бөөр, ууц нуруугаар хатгуулах, халуурах шинж тэмдэг илэрнэ. Шээс өнгөтэй, үнэртэй гардаг. Мөн даралт ихэсч хавантай болдог. Хөлний шилбэ, нүдний зовхи хавагнадаг. Бөөрний хаван их онцлогтой. Дээр нь дарахад шилжиж булцагнадаг. Бусад өвчний хаван дарахад хатуу байдаг юм.

-Түрүү булчирхай, давсагны үрэвсэл бөөрний дутагдлаас шалтгаалдаг гэсэн. Энэ өвчин бүрэн эдгэрдэг үү?

-Эмчилгээгээ бүрэн хийлгэвэл эдгэрнэ. Харин түрүү булчирхай болон давсагны үрэвслийн үед бөөр өвчилдөг гэж ойлгож болохгүй. Давсагны үрэвслийн үед хоёрдогчоор бөөр үрэвсдэг. Мөн түрүү булчирхай бөөрний үрэвслээс болж өвдөхгүй. Эрэгтэй хүний нас нь ахиад ирэхээр түрүү булчирхай өвчилдөг. Энэ үед шээс ялгарах нь удаашраад ирэхээр шээхдээ дүлүүлж эхэлдэг. Тиймээс түрүү булчирхай болон давсагны үрэвслээс урьдчилан сэргийлснээр  бөөрөө хамгаалж байна гэж ойлгох хэрэгтэй.

-Хүмүүс өвдөхөөрөө дурын антибиотик уудаг. Энэ нь зөв эмчилгээ мөн үү?

-Манайхан эм уух их сонирхолтой. Эм зүйч ч гэсэн дураараа хүнд эм зааж уулгах эрхгүй гэдгээ санах хэрэгтэй. Эмчийн жорын дагуу эмийг уух нь хамгийн зөв эмчилгээний арга болно. Ер нь хүн өөрөө эмээ сонгож авна гэдэг буруу. Заавал мэргэжлийн эмчээр оношлуулж ямар антибиотик уухаа асуух хэрэгтэй. Тухайлбал, гэдэсний савханцраар халдварласан өвчинг ямар эмээр намдаах уу, үүсгэгчид тохирсон ямар эм байдгийг зөвхөн эмч л хэлж өгч чадна. Мөн өвчтөн шээсний бактериологийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Уг шинжилгээнээс ямар үүсгэгчээр өвчилснийг мэдээд эмчилгээний аргаа сонгодог. Тэгэхээр яг тодорхой эмчилгээг заасан хугацаанд нь хэрэглэж чадвал бүрэн эдгэрнэ. Түүний дараа дахин шинжилгээ өгч эдгэрсэн эсэхийг нь шалгадаг юм.

Сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр өвчлөгсдийн нас залуужиж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ?

-Сүүлийн үед энэ чиглэлээр нарийн судалгаа хийгээгүй. Гэхдээ эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь бөөрний ямар нэг өвчтэй байна. Дээрээс нь бөөрний үрэвслээр өвчлөгсдийн нас залуужиж байгаа. Энэ нь манай охид бүсгүйчүүд хүйтний улиралд дулаан хувцасладаггүй, нимгэн явдагтай холбоотой.

Дээрээс нь хүмүүсийн хайнга зан, өвдсөн ч өвчнөө тоохгүй таамгаар эмчилдэг муу зуршлаас болоод байгаа юм. Өвчний шинж тэмдэг бүдгэрэхээр эмчилгээгээ хаячихдаг муу талтай. Мөн манай нөхцөлд урьдчилан сэргийлэх арга муу байдаг. Дулаан байвал дороосоо даарахгүй гэдгийг мэддэг ч тоодоггүй хэнэггүй зантай.

-Бөөрний үрэвслээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хамгийн гол нь хүйтэн үед дороосоо даарахгүй байх хэрэгтэй. Ханиад томуу хүрэхгүй байх нь чухал. Бөөрний өвчин ханиад томуу туссаны дараа дахин илрэх магадлалтай байдаг. Хэрвээ шинж тэмдэг илрээд өвчилсөн тохиолдолд шинжилгээгээ өгөөд хурдан эмчлүүлэх хэрэгтэй. Дахин дахин өвдөхгүйн тулд эмчилгээгээ эмчийн заавраар гүйцэд хийх шаардлагатай.

-Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийгээд арваад жил болжээ. Донорын олдоц ямар байна вэ?

-Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж эхлээд нэлээд хэдэн жил өнгөрчээ. Энэ чиглэлээр нарийн мэргэжлийн эмч бэлтгэгдээд ирсэн нь сайн хэрэг. Биопсийн шинжилгээ авч байгаад тухайн хүний бие ямар байна гэдгийг мэдэх боломжтой болсон. Энэ нь бидний хувьд ололт, амжилт юм. Ер нь донорын олдоцын хувьд ар гэр, ах дүү нараас нь өгөх тохиолдол элбэг байдаг. Гэхдээ донорыг таарах эсэхийг шинжлэхийн тулд багаж төхөөрөмж шаардлагатай байгаа. Үүнийг шийдвэрлэчихвэл эмчилгээ илүү сайн болно.

-Хиймэл бөөрний аппарат ямар ач холбогдолтой вэ?

-Бөөрний дутагдалд орж, хэвийн үйл ажиллагаагаа алдсан хүмүүс хиймэл бөөрний аппаратын тусламжтай бие дэх хороо гадагшлуулдаг. Өөрөөр хэлбэл, ажиллахгүй байгаа бөөрийг орлоод хорыг гадагшлуулна гэсэн үг. Энэ нь эмчилгээ болон оношлогооны өндөр ач холбогдолтой. Гэхдээ манай улсад энэ аппарат ганцхан байдаг учраас өвчтөнүүдийн хувьд хүндрэлтэй байдаг юм. Тэгэхээр бүх эмнэлгүүд хиймэл бөөрний аппараттай болох хэрэгтэй байгаа.

Зууны мэдээ сонин 2011 он

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд