No menu items!
HomeБоловсролГадаад хэл сурснаар насан туршдаа 9 давуу талтай болно

Гадаад хэл сурснаар насан туршдаа 9 давуу талтай болно

-

1. Шинэ хүмүүстэй уулзах

Гадаад хэл сурснаар дэхийн эргэн тойрны хаалга таны өмнө нээгддэг. Магадгүй та хэлийг нь сурч буй оронд очиж болно. Тэр үед хүмүүс өөрийнх нь эх хэлээр ярьж байхад ямар таатай, нээлттэй ханддагийг хараад гайхна шүү.

2. Ажил олгогчид дуртай (тэд танд илүү нааштай хандах болно)

Хэрэв таны CV дээр хоёр дахь хэлний мэдлэг өндөр гэж байвал таны ажилд орох магадлал нэг хэл мэддэг нэр дэвшигчидийнхээс илүү өндөр байх болно. Худалдаа, бизнесийн харилцаа өссөн өнөө бизнесийн үйл ажиллалаа улс орнуудын хил хязгаарыг даван өрнөдөг болсон. Иймээс өөр орны нийлүүлэгч эсвэл худалдан авагчтай харьцах хэрэгцээтэй байгууллагад таны үнэ цэнэ улам л өсдөг.

3. Зайлшгүй шаардлага болж байна

Өнөөгийн хурдацтай өсөж буй эдийн засгийн орчинд хоёр хэлтэй болох зайлшгүй шаардлага тавигддаг болжээ. Маш олон хүмүүс гадаад хэлний чухлыг ухамсарлахын хэрээр ганц хэл мэддэг хүмүүс ард хоцрох аюултай болоод байна.

4. Аялахад хэрэгтэй

Австри улсын философич Людвиг Виттгенштейн “Таны оршин буй дэлхий таны мэддэг хэлээр хязгаарлагдана” хэмээн хэлсэн байдаг.

Гадаад хэл мэддэг байх нь амралтаар аялахад ч хэрэгтэй. Та тухайн орны хэлийг мэддэг байх нь аяллыг илүү хялбарчилж, зугаатай болгодог. Ялангуяа нутгийн иргэд тэдний хэлийг сурах гэж оролдож буй хүмүүсийг их сайшааж, элэгсэг ханддаг.

Мөн тухайн хэлээ цааш гүнзгийрүүлэн судлах эрмэлзлийг бадраадаг аялах явцдаа олж авдаг.

5. Гадаадын нэг хэл сурсны дараа нөгөө хэлийг сурахад мянга дахин хялбар

Та гадаадын аль нэг хэлийг сурсны дараа хэл сурах үндсэн техникийг сурч бас дасдаг. Мөн гадаад хэл сурснаар тархины боловсруулах, задлан шинжилгээ хийх явц сайжирдаг. Таны сурсан анхны гадаад хэл ямар хэл байх нь чухал биш. Тухайн үндсэн техник, чадварыг дараа дараагийн хэл сурахдаа шууд ашигладаг гэсэн үг. Таны тархи шинэ хэл сурах аргачлалыг зөнгөөрөө мэдэх бөгөөд хэлнүүдийн бүтцийн ондоо байдлыг ч шууд ялгах чадвартай болдог.

Young student in a library

6. Та илүү ухаалаг болдог

Гадаад хэл сурах нь ой тогтоолтыг сайжруулах, анхаарлын хоорондын зайг уртасгахад тустай. Гадаад хэл сурах явц нь тархийг дасгалжуулж, асуудал шийдэх чадварыг хөгжүүлж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг.

Та нэг хэлнээс нөгөө хэл рүү хөрвүүлэх үед олон зүйл зэрэг хийх чадвараа давхар хөгжүүлдэг. Мөн тэд илүү дэс дараалалтайгаар сэтгэдгээс гадна шийдвэр гаргах чадвар нь сайжирч, эргэн тойрноо илүү сайн мэдэрч чаддаг.

Мөн гадаад хэл сурах явцад төрөлх хэлээ улам сайжруулж байдаг. Танд ямар ч хэлний бүтцийг сургадаг онцлогтой.

7. Та илүү удаан хугацаанд ухаалаг хэвээрээ байна

Хоёр хэлний мэдлэгтэй хүмүүс алцгеймер болон сэтгэцийн өвчнөөс илүү удаан хугацаанд хол байж чаддаг болохыг сүүлийн үеийн судалгаанууд баталж байна. Алцгеймерийн өвчин нь сүүлийн үед нэлээд дэлгэрээд байгаа өвчин. Боловсролын түвшин, хүйс, ажил мэргэжил зэргээс үл хамааран хоёр хэлтэй хүмүүс уг хэлээр өвчлөх нь 4,5 жилээр хожуу өвчилдөг байна. Мэдээжийн хэрэг нэг хэлний мэддэг хүмүүстэй харьцуулсан судалгаа.

Өөр хэл нэмж сурах нь мэдээллийг илүү тархины илүү олон сувгаар дамжуулдаг онцлогтой аж. Мөн тухайн суралцагчийн наснаас үл хамааран хэл сурах нь тархины анхаарал, гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдаг хэсгийг илүүтэй хөгжүүлдэг байна.

8. Таны бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ

Мөн судалгаагаар олон хэлний мэдлэгтэй хүмүүс ганц хэлний мэдлэгтэй хүмүүсээс илүү бүтээлч болохыг баталжээ. Гадаад хэл сурах нь таны асуудал шийдэх чадварыг хөгжүүлээд зогсохгүй цэгцтэй, дараалалтай сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Таны сэтгэх хүрээг илүү олон талтай болгосноор нэг асуудалд олон шийдэл олох чадварыг танд өгдөг.

9. Таны өөртөө итгэх итгэлийг бүтээдэг

Та “Би чадна” гэж итгэх түвшинд хүрдэг. Хүн шинэ чадвар сурахын хэрээр өөртөө итгэх итгэл нь нэмэгдэн байдаг. Үүний адилаар гадаад хэл сурснаар илүү итгэлтэй нэгэн болон хувирдаг. Итгэлтэй хүмүүс өөртөө эргэлздэг хүмүүсээс илүү сонирхолтой биз дээ? Гадаад хэл сурах техникийг эзэмших явцад таны сэтгэхүй илүү чөлөөтэй болдог.

Гадаад хэл сурахын тулд тухайн орны хэлээр сайн ярьдаг хүмүүстэй харилцах хэрэгтэй болдог. Иймээс гадаад хэл сургаснаар танилын хүрээгээ нэмэгдүүлэх төдийгүй хүмүүстэй харилцах чадвараа дээшлүүлэх боломж билээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд