No menu items!
HomeОнцлохГэрийн нөхцөлд эрүүл мэндээ шалгах 8 арга

Гэрийн нөхцөлд эрүүл мэндээ шалгах 8 арга

-

Бид цаг зав багатай байдаг тул урьдчилан сэргийлэх үзлэгт төдийлөн хамрагдаад байдаггүй. Гэхдээ та гэрээсээ гаралгүйгээр эрүүл мэндийнхээ талаар шаардлагатай мэдээллийг авахын тулд хэд хэдэн аргыг ашиглаж болно. Эдгээр аргууд нь мэргэжилтэнд хандах цаг болсон эсэхийг тогтооход тусална.

8. Дотоод шүүрлийн систем

Эрүүл мэндийн гол үзүүлэлтүүдийн нэг бол таны бэлхүүсний хэмжээ юм. Туузан метр аваад хүйснийхээ дээхнүүр хэмжээрэй. Хэвийн үзүүлэлт нь эмэгтэйчүүдэд 34, эрэгтэйчүүдийнх 40-ээс ихгүй байх ёстой. Бэлхүүсний тойргийн хэмжээ их байх тусам 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэл өндөр байдаг.  

7. Тархи

Танд хоосон цаас, тодруулагч эсвэл харандаа мөн найзын тань тусламж хэрэг болно. Цаг зураад найзаасаа хэдэн цаг болж буйг асууна /яг хэдэн цаг, хэдэн минут/ Тухайлбал, 10.10 АМ болж байвал түүнийг зурж тэмдэглээд найздаа илтгээрэй.

Энэхүү тестийг хийх үед бидний тархинд олон процесс явагдана. Гарын хөдөлгөөн, орон зайн болон харааны мэдрэмжийг хариуцдаг хэсгүүд илүү сайн ажиллаж эхэлдэг тул таны тархины үйл ажиллагааг шалгах энгийн арга нь энэ болдог.  

6. Нуруу

Танд 2 жинлүүр хэрэгтэй болно. Нэг хөлөөрөө нэг жинлүүр, нөгөө хөлөөрөө нөгөө жинлүүр дээр гишгээрэй. Жингийн хуваарилалт ижил /ойролцоо/ байх ёстой. Хэрэв тоонууд хоорондоо эрс ялгаатай байвал таны түнх, нуруунд өөрчлөлт гарсан байж болзошгүй. Хэрэв зөрүүтэй байвал эмчид хандах цаг болсон байх.

5. Амьсгалын систем

Энэ аргыг Shtange тест гэж нэрлэдэг. Үүнийг гүйцэтгэхийн тулд танд секунд хэмжигч хэрэгтэй болно.

Босоод 30 секундын турш зүрхний цохилтоо шалгаарай. Дараа нь суугаад 3 удаа удаанаар  амьсгалаа гаргаарай. Дараа нь амьсгалаа аль болох удаан барьж, секундыг тоол. Амьсгалаа гаргасны дараа судасны цохилтоо 30 секундын турш дахин шалгаарай.

Үр дүн :

Хэрэв та 40 секундээс бага хугацаанд амьсгалаа барьж чадсан бол амьсгалын тогтолцооны асуудал байж болзошгүй юм. Дундаж үр дүн 40-49 секунд байх ёстой. Хэрэв та 50 секундээс дээш хугацаанд амьсгалаа барьж чадвал эмчид хандах шаардлага бараг байхгүй гэж хэлж болно.  

Энэ аргыг ашигласнаас хойших 30 секунд, тестийн өмнөх 30 секундын зүрхний цохилттой тэнцүү байх ёстой. 1, 2 тооны зөрүү бол таны зүрх судас эрүүл байна. Хэрэв та илүү “оноо” авсан бол энэ нь таны зүрх судасны системд илүү их хүчилтөрөгч хэрэгтэй байгааг илтгэж магадгүй юм.

4. Яс

Хумсаа шалгаарай. Хумс тань таны эрүүл мэндийн талаар их зүйлийг хэлж өгч чадна. Хэрэв хумсны толио эржийх, хуваагдах, цагаан толбо гарч ирвэл энэ нь зөвхөн гоо сайхны асуудал биш юм. Ийм нөхцөл байдал нь таны биед витамин В, төмрийг хангалтгүй эсвэл  ясны сийрэгжилт үүсэх эрсдэлтэй болохыг илтгэнэ.

3. Нүдний хараа

30 секундын турш цонхны хүрээ харж, дараа нь нүдээ ань. Зүүн нүдээ нээгээд ань. Баруун нүдээ нээ. Хэрэв таны харж буй зураг бүдгэрч, шугамууд хоорондоо параллель байхаа больсон бол энэ нь эргэлт буцалтгүй хараа муудах шинж тэмдэг байж болох юм.

Та мөн автомашины зогсоолын ойролцоо өөр туршилт хийж болно. Хол зайнаас алсарч буй машины дугаарыг уншихыг хичээ. Хэрэв та үүнийг хийж чадахгүй бол эмчид хандахыг зөвлөж байна.

2. Сонсголын систем

Хүмүүсийн ярьж буй зүйлийг 16-19 футын /4.5-5.5 метр/ зайнаас сонсохыг хичээгээрэй. Хэрэв та юу ч ойлгохгүй байвал эмчид хандах хэрэгтэй байх.

Гэхдээ энэ арга нь хөл хөдөлгөөн ихтэй газарт ажиллахгүй. Жишээлбэл, чанга хөгжимтэй кафед та хажууд чинь хүн ярихыг сонсох боломжгүй болно.

  1. Элэг

Том толинд биеэ бүхэлд нь хараарай. Таны бэлхүүсээс дээш өөхөн давхарга харагдаж байна уу? Энэ нь элэгийг хүрээлж, хэвийн ажиллах саад болдог дотоод эрхтний өөхлөлт юм. Нүдний цагаан шар туяатай болох, хэлний өнгөр зэрэг нь таны элэг ямар нэгэн асуудалтай байгааг илтгэнэ.

Эдгээр аргууд нь өвчнийг оношлохгүй. Зөвхөн  эрүүл мэндээ хамгаалахад туслах цөөн хэдэн арга гэдгийг санаарай. Та урьдчилан сэргийлэх үзлэгт хэдий хугацаанд хамрагддаг вэ?

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд