No menu items!
HomeОнцлохСтресс таны биед ямар хор хөнөөл учруулдаг вэ

Стресс таны биед ямар хор хөнөөл учруулдаг вэ

-

Стресс муу л гэж ярихаас сайн гэж ярьж байхыг сонсоогүй байх. Гэхдээ бага зэргийн стресс сайн талтай байдаг юм байна. Стрессээс шалтгаалан ялгардаг гормонууд танд эрч хүч нэмдэг гэнэ.

Харин хэт их стресс бараг бүх өвчний үндэс суурь болдог.

Стресс нь сэтгэлийн хямралаас эхлээд даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, үргүйдэл гээд сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг юм. Ийм учраас стрессийн түвшинг удирдах, үр дүнтэй тэмцэх механизмыг олж, амьдралын олон асуудлыг уян хатан байдлаар даван туулах нь маш чухал.

Хэрэв тэгж чадахгүй бол мэргэжлийн сэтгэлзүйч эмчид заавал хандах хэрэгтэй. Бид амьдралдаа их бага, янз бүрийн байдлаар стресст өртөж байдаг. Стресс нь бие махбодыг өвчлүүлж, амьдралын сайн сайхныг үгүй хийж сэтгэл санааг хямралд оруулах ёсгүй. Дараах шинжүүдийн онцгой анхаарах хэрэгтэй.

Стресст орсноор амьсгалахад хэцүү болдог

Цочмог стрессийн үед хэвийн  амьсгалж чадахгүйд хүрч, цээж давчдаж, амьсгал бачуурдаг. Гэхдээ энэ байдлаас хурдан гарах хэрэгтэй. Ингэхийн тулд  “Суугаад эсвэл хэвтээд мөрөө аль болох суллах хэргэтэй. 4 секундын турш хамраараа амьсгалж, амаараа (лаа үлээж байгаа юм шиг) 8 удаа амьсгал”. Хангалттай хүчилтөрөгч автлаа үүнийг хийгээрэй.

Сэтгэлийн хямралаас үүссэн энэхүү бэрхшээл нь астма, уушигны архаг бөглөрөлтөт өвчин (COPD) зэрэг амьсгалын замын асуудалтай хүмүүст аюултай.

Стресст орсон үед бие махбод өвчилнө

Хүзүү өвдөх, биеийн аль нэг хэсэгт өвдөх  нь сэтгэлийн хямрал, түгшүүрээс үүдэлтэй байж болох юм. Стресст орсон үед ихэнх булчингууд чангардаг. Энэ нь булчин бол хүнийг бэртэл гэмтлээс хамгаалах үүргээ гүйцэтгэж буйн илрэл боловч стресс тайлагдахад булчин хэвийн байдалдаа шилжих ёстой. Харин байнга стресстээд байвал булчин нь буцаж тайвширч чаддаггүйд хүрнэ. Иймээс л өвдөлтүүд үүсч эхэлдэг байна.

Байнга стресст орох нь сарын тэмдгийн мөчлөгт нөлөөлнө

Сарын тэмдгийн мөчлөг алдагдаж эсвэл ирэхгүй байгаа бол маш их стресст орсныг илтгэж болох юм.

Everyday Health сэтгүүлд тайлбарласнаар стресс нь өнчин тархинд нөлөөлж улмаар гипоталамуст нөлөөлдөг . Гинжин хэлхээ үүгээр дуусахгүй. Өнчин тархи нь бөөрний дээд булчирхай, дааврыг голчлон удирддаг өндгөвчинд нөлөөлдөг тул эстрогений түвшинд хүртэл нөлөөлж болзошгүй юм. Үүнээс болоод сарын тэмдэг их, бага ирэх, мөчлөг алдагдах, огт ирэхгүй аль эсвэл сард 2 удаа ирэх зэргээр өөрчлөгдөх нь бий. Хэрэв таны сарын тэмдэг тогтмол ирдэггүй бол эмчид хандаарай. Энэ нь стрессээс шалтгаалж байж магадгүй ч  бусад шалтгаан  байхыг үгүйсгэх аргагүй.

Стрессээс болж бэлгийн дур хүсэл буурдаг

Удаан хугацааны стресс нь кортизолыг ихээр ялгаруулж, энэ нь бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэргэжилтэн, доктор Женнифер Видер үүнийг тайлбарлахдаа, цочмог эсвэл архаг стрессээс болж дур тавих нь хэцүү болдог гэжээ.

Халдварт илүү өртөмтгий болж магадгүй юм

Америкийн сэтгэлзүйчдийн холбооны хэд хэдэн цогц судалгаанаас харахад  стресс нь дархлааг сулруулдаг гэдэг нь батлагддаг.  Ялангуяа архаг стресс нь дархлааны систем, “гадны түрэмгийлэгчдэд” үзүүлэх бие махбодийн хариу үйлдлийг дарангуйлдаг.

Сэтгэл судлаачдын тайлбарласнаар архаг стресс нь бидний тархи дотоод шүүрлийн системд хамгаалалтын дохио илгээснээр биед кортизол болон бусад гормоны ялгарлыг өдөөж, биеийг “тулаан”-д бэлддэг бөгөөд ийм байдалтай удаан байхад бидний дархлал аяндаа буурч эхэлдэг юм байна. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар  хорт хавдар, зүрхний өвчнөөс үүдэлтэй өвчний 90 хувь нь стрессээс үүдэлтэй ажээ.

Стрессийн гормон кортизол байнга ялгарснаар халдвар хамгаалагч цагаан эсүүд болон хорт хавдраас хамгаалах NK эсүүд буурч болно. Энэ нь хавдрын өсөлтийг дэмжиж, эд эсийг гэмтээхэд хүргэдэг.

Стресст орсон тохиолдолд ходоод гэдэсний бүх төрлийн асуудалтай тулгарч магадгүй

Тархи, ходоод гэдэс нь хоорондоо нягт холбоотой байдаг. Гастроэнтерологич Кеннет Кох хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Стресс нь хоол боловсруулах тогтолцооны бүх хэсэгт нөлөөлж болно. Чухамдаа хоол боловсруулах эрхтэн нь төв мэдрэлийн системээр зохицуулагддаг бөгөөд ходоод гэдэсний замын давхаргад өөрийн гэсэн мэдрэлийн сүлжээтэй байдаг” гэжээ. Энэхүү гэдэсний мэдрэлийн системийг заримдаа “хоёр дахь тархи” гэж нэрлэдэг.

Стресстэй нөхцөл нь ходоод, хоол боловсруулах эрхтэн, улаан хоолойн спазм, ходоодны хүчил ихсэх, дотор муухайрах, гүйлгэх, үрэвсэх, цочромтгой гэдэсний хам шинж эсвэл ходоод-улаан хоолойн сөргөө өвчин зэрэг өвлөлүүдийг үүсгэж мэднэ.  

Чихрийн шижин өвчний эрсдэл нэмэгдэнэ

Чихрийн шижин өвчин нь хөдөлгөөний хомсдол, эрүүл бус хооллолттой холбоотой байдаг. Мөн байнга стресстэй байснаар глюкозыг зохицуулах чадвар буурдаг аж. Healthline-ийн мэдээлснээр “стресс (адреналин, кортизол) -ээс үүдэлтэй даавар ялгарах нь глюкозын түвшинд шууд нөлөөлдөг” гэжээ. Үүнээс шалтгаалан үүссэн хэт их глюкозыг зохицуулж чадахгүйд хүрдэг байна. Глюкоз нь энерги болж хувирахын оронд цусны урсгалд хуримтлагддаг.

Нойргүйдэл болон ядаргаа үүсгэнэ

Байнга стресстэх нь стрессээс үүдэлтэй физиологийн урвал бас гиперарусал байдлыг бий болгодог. Энэ нь мэдрэлийн систем эсвэл дотоод шүүрлийн системийн хариу урвалаас үүдэлтэй “танин мэдэхүйн хүчин зүйлүүд” ба “нейрофизиологийн элементүүд” -ийн нэгдэл юм.

Стрессийн үр дүнд жирэмслэхэд асуудал тулгарч магадгүй

Grow by WebMD-д нийтлэгдсэнээр стресс нь үр зулбах эрсдэлт хүчин зүйлд тооцогддог аж. Эх барих эмэгтэйчүүдийн эмч Калвин Ж.Хобел “Стрессийн урагт үзүүлэх нөлөө маш бодитой бөгөөд бид умайд тодорхой физиологийн урвал үүсгэдэг болохыг нь баталсан” гэжээ.

Стресс нь цусны даралтыг нэмэгдүүлж, зүрх судасны эмгэг үүсгэдэг

Стрессийн гормон кортизол цусны урсгалд ороход судас нарийсдаг. Энэ нь зүрхний цохилтыг нэмэгдүүлж, богино хугацаанд цусны даралтыг ихэсгэдэг. Стрессгүй болсны дараа таны даралт хэвийн хэмжээнд эргэж орно. Стресс нь байнга айдас түгшүүр, санаа зовнил үүсгэдэг бөгөөд үүнээс үүдэн зүрх судасны өвчлөл үүсгэх эрсдэлтэй.

Эрүүл бус амьдралын хэв маягийг бий болгодог

Байнгын стресс нь буруу хооллох, спортоор хичээллэхгүй байх, хэт их архи уух, тамхи татах зэрэг буруу хэв маягуудад уруу татаж байдаг.

Стрессээс үүдэн таны биед ялгарч буй гормонуудын нөлөөгөөр та хэт чихэрлэг, давстай гэх мэт зүйлсийг идэх хүсэл төрдөг байна. Зарим хүмүүс стресстсэн үедээ цадахаа мэдэхгүй идэж зарим нь огт хоол идэх сонирхолгүй болох нь байдаг. Хэт их идэж байгаа хүмүүс нь өөрийгөө сатааруулах гэж оролдож буйн илрэл бол хоол иддэггүй хүмүүс нь стресстээ хэт анхаарлаа хандуулж бие махбод хоол нэхэж байгааг ч анзаарахгүй байна гэсэн үг юм.

Хайрст үлд , харшил үүсэхэд нөлөөлнө

Энэ нь дархлаа суларсантай шууд холбоотой.

Сэтгэл гутралд орж болзошгүй

Стресс, сэтгэл гутрал хоёр зэрэгцэн явагддаг бөгөөд үүнд стрессийн даавар голлох үүрэг гүйцэтгэдэг. Кортизол нэмэгдэж, серотонин ба допамин (аз жаргалын дааврууд) буурдаг. Үүнээс сэргийлэх, эмчлэхэд туслах олон үр дүнтэй арга хэрэгсэл байдаг ч  хамгийн  хялбар арга бол биеийн тамирын дасгал юм. 30 минутын хөнгөн гүйлт эсвэл дугуй унах нь стрессийг тайлах, сэтгэлийн хямралыг арилгахад тусалдаг.

Эх сурвалж: healthdiges

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд