No menu items!
HomeОнцлох"Би өөртэйгөө ярилцах замаар сөрөг сэтгэлгээнээс салсан"

“Би өөртэйгөө ярилцах замаар сөрөг сэтгэлгээнээс салсан”

-

Ally Love хэмээх бүсгүйн эрүүл мэнд, карьераа дээшлүүлсэн нууцаас хуваалцая. Тэр бол Майамид төрсөн бизнес эрхлэгч, фитнессийн дасгалжуулагч, Бруклин Нэтсийн хөтлөгч, Пелотон багш, “Love Squad”-ийн үүсгэн байгуулагч юм. Тэрбээр залуу эмэгтэйчүүдийн  хэлэлцүүлэг, арга хэмжээний үеэр эрүүл мэнд, карьераа дээшлүүлсэн нууцаасаа хуваалцсан юм.  “Миний хийдэг зүйлс гинжин хэлхээ үүсгэдэг нь надад өөдрөг үзлийг бий болгодог” гэж тэр ярилцлагынхаа үеэр дурьджээ. Мөн тэрбээр “Ганцхан үг хэн нэгний өдрийг гэрэлтүүлж, магадгүй тэр хүн хэн нэгэнд эелдэг хандах урам зоригийг өдөөж чадна. Дараа нь түүний ажилдаа хандах хандлага өөрчлөгдөж, ажлын байр эсвэл гэрт нь эерэгээр нөлөөлөх болно” гэв.

Тэр маш олон хүмүүст босож, хөдөлмөрлөх урам зориг өгдөг. Түүний зорилго бол хүмүүст эрүүл мэнд, фитнессэд эерэг байдлаар хандах боломжийг олгох явдал юм. “Хайр” хэмээх инстаграм хуудсандаа долоо хоног бүр цувралаар “Удирдагч болох үндэс суурь” цуврал нэвтрүүлэг явуулдаг бөгөөд энэ нь нөхөрлөл, үзэл санаа, итгэл үнэмшлийг бий болгох сэдэл өгдөг. Тэрээр урам зоригтой байх арга зам, сөрөг сэтгэлгээг хэрхэн дийлэх, аз жаргалтай, эрүүл чийрэг байх талаар Thriveglobal-д чөлөөтэй ярилцлага өгсөн. Ингээд хувь хүний хөгжлийн талаарх ярицлагыг орчуулан хүргэж байна.

Thrive Global: Орноосоо босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ?

Ally Love: Эхлээд мөргөл үйлдэнэ. Дараа нь хувцаслаж, имейл хаяг болон зурвасуудаа шалгаад  Uber дээр очиж хичээлээ заана. Эрт заадаг өглөөний 6 цаг орчим. Тиймээс 4 цаг 45-д сэрэх нь хэвийн үзэгдэл.

TG: Өглөө таны цагийг хэмнэсэн нууц зүйл юу байна?

AL:  Өмнөх өдөр өмсөж байсан хувцасаа өмсдөг. Ингэснээр эрчим хүч, усны нөөцөө ч хэмнэж байна гэдэгт итгэдэг.

TG: Юу танд эрч хүч өгдөг вэ?

AL: Би нийгэмлэгээсээ маш их энерги авдаг. Би өөрийгөө хүрээлэн буй бүх зүйлээс энерги авч тэжээгддэг экстраверт гэдгээ олж мэдсэн юм. Хүмүүстэй харьцах, ном унших, найз нөхөд, найз залуутайгаа цагийг сайхан өнгөрөөх дуртай. Мөн Пелотон уралдааны тамирчидтай уулзаж, анги хамт олон нь тэдний амьдралыг хэрхэн эерэгээр өөрчилснийг сонсох дуртай. Ихэнх тохиолдолд хүмүүс надтай олон нийтийн сүлжээгээр холбогддог. Миний хүч чадлыг нэмэгдүүлэх талаарх  контентийн зарим агуулга тэдний сэтгэл санааг хэрхэн дээшлүүлснийг мэдэрдэг. “Love Squad”-ийн үйл явдлууд болон Бруклин Нэтс-ийн эргэн тойрон дахь санал, сэтгэгдлүүд ч бас сайжирч байна. Бидний бүтээж буй зүйл ажил хэрэг болж байна гэдгийг сонсох, хүмүүсийн үзэл бодол, туршлага, эцэст нь тэдний амьдралд өчүүхэн ч гэсэн өөрчлөлт бий болгож байгаа нь надад эрч хүч, урам зориг өгдөг.

TG: Сайн дасгал хийх үр дүнтэй, хурдан арга нь юу вэ?

AL:  Бид Пелотон дээр 15, 20 минутын хичээлийг санал болгодог. Та үүнийг гэртээ, зочид буудлынхаа өрөөнд, биеийн тамирын зааланд, ер нь хаана ч хийж болно. Бид цаг хугацаа хэмнэсэн үр дүнтэй, хүртээмжтэй байдлаар шийдвэрлэхийг идэвхитэй хичээдэг.

TG: Таны нууц “лайф хак”юу вэ?

AL: Халуун ус, нимбэг, зөгийн бал. Энэ бол миний дуртай ундаа. Өглөө бүр надад тогтмол байдаг зүйлс. Энэ нь дархлаа, хоол боловсруулах үйл ажиллагаанд маш сайн нөлөөтэй, мөн миний хоолойг тайвшруулахад тусалдаг. Учир нь ярих бол миний хийдэг бүх зүйлийн хамгийн чухал хэсэг юм. Би үүнийг аяган дахь тайтгарал, өөртөө итгэх итгэл гэж бодох дуртай!

TG: Таны амьдралыг өөрчилсөн номыг нэрлээч?

AL: Ким Скоттын “Radical Candor”

TG: Та гар утсаа хэр зохистой ашигладаг вэ?

AL: Ер нь зохистой гэж хэлж болно. Хэрэв боломж олдвол дуудлага, мессеж, имэйлд хариу өгөхгүй байхыг сурсан. Би найз залуу, гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг сайхан өнгөрөөхөд анхаарлаа төвлөрүүлдэг. Таны хайртай хүмүүсээс илүү чухал зүйл байхгүй. Хэрэв миний хайртай хүмүүс өмнө минь байгаа бол би тэдэнд аль болох анхаарлаа хандуулж, халамжлахыг хичээдэг. Гэхдээ зайлшгүй шаардлагын улмаас ялангуяа хямралын үеэр утсаараа ажиллаж байна.

TG: Та имэйлээр хэрхэн харьцдаг вэ?

AL: Имейлээ шалгаж хариулах цагийн хуваарь гаргадаг. Хэрэв шинэ мейл ирэх бүрд хариулаад байвал надад хүндрэлтэй. Цаг хугацаа өнгөрөхөд би хүмүүст имэйлээр хариулт өгөх арга барилаа ч мөн өөрчилсөн. Хариултуудыг товч багаад тодорхой байлгадаг.  Энэ нь бүх зүйлийг илүү хялбар болгодог юм.

TG: Хамгийн сүүлд хэзээ шантарсан бэ, яагаад?

AL: 2019 оны эхэн үе болон зуны улиралд хоёр удаа ийм мэдрэмж авсан шиг санагдаж байна. Одоо үргэлжилж байгаа зарим төсөл, яриагаа дуусгах гэж шаргуу ажилласан. Амьдралд хийхийг хүсч байгаа бүх зүйл, илүү том, гайхалтай боломжуудтай байх тусам амжилтанд хүрэхийн тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог гэдгийг би мэднэ. Өөртөө туслах, өөртөө илтгэл тавихад үнэхээр их цаг зарцуулсан.

TG: Хамгийн сүүлд хэзээ өөрийгөө бүтэлгүйтсэнээ мэдэрч, хэрхэн даван туулсан бэ?

AL: Бид бүгд хааяа алдаа гаргадаг, хүлээлтээс доогуур эсвэл бусдын хүлээлтээс доогуур үнэлгээ үзүүлдэг. Бүх зүйл миний хүссэн шиг байдаггүй. Тэр үед би яг юу мэдэрч байгаагаа ихэвчлэн хүлээн зөвшөөрдөг. Үйл явцыг яарахгүй, эхлээд нөхцөл байдлын талаар илүү сайн мэдэхийг хичээдэг. Хүмүүс намайг миний өмнөөс хүлээж авна гэдэгт итгэдэг тул бүтэлгүйтэлдээ нэг их санаа зовдоггүй.

TG: Хэт их ачаалалтай ажиллах үедээ юуг нэн түрүүнд эрэмбэлэх вэ?

AL: Би бүрэн жагсаалтын дагуу ажилладаг хүн шүү дээ. Хамгийн том, хамгийн чухал зүйлийг жагсаалтынхаа дээд талд байрлуулж, дуустал нь нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Тэндээс мөн гурван жижиг даалгаврыг амжилттай даван туулах болно. Учир нь эдгээр нь нэлээд их хожлыг нэмж өгөх бөгөөд ихээхэн түлхэц болж өгдөг.

TG: Залуу өөртөө хандаж стресс бууруулах талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

AL:  Залуудаа надад тус болохуйц хүч чадал, оюун ухаан, тайван байдалтай байсан байх гэж би боддог. Тиймээс залуу өөртөө хандаж үнэхээр юу ч хэлэхгүй байсан. Хүмүүс залуу насандаа хүчтэй, тэсвэр хатуужилтай байдаг.

TG: Танд цэцэглэн хөгжиж амьдрахад үлгэр дууриалал болдог зүйл байдаг уу?

AL: Ноён Рожерс, Малала Юсуфзай нар тэр дороо л санаанд ордог.

TG: Таныг тамирдсаныг илэрхийлэх хувийн анхааруулах тэмдэг юу вэ?

AL: Тайван бус мэдрэмж авдаг. Энэ нь ихэвчлэн надад завсарлага, амралт хэрэгтэй байгааг илтгэдэг.

TG: Хэт их стресст орж байгаагаа анзаарсан бол засахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

АL: Би гүйж, дуртай пастороо (Стивен Фуртик) сонсдог. Мөн подкастууд дээр тааруулж, найз залуу Эндрютэйгээ цагийг өнгөрөөж байна… Эдгээр нь миний түвшний нууц зэвсэг юм уу даа.

TG: Таны оюунаа дасгалжуулдаг гайхалтай арга зам юу вэ?

AL: Сахилга бат. Би тодорхой өдрүүдэд өөрийгөө сорьдог бөгөөд эдгээр журмын үеэр би өөрийнхөө талаар ямар нэг зүйлийг олж мэдэх болно. Энэ бол надад төдийгүй бусад хүмүүст анхаарал хандуулах арга зам гэдгийг би олж мэдсэн.

TG: Сөрөг сэтгэлгээнээс хэрхэн салах вэ?

AL: Би өөртэйгээ ярьдаг. IGTV-ийн “Feel Good 60” нэртэй хэсэгт сонсох ёстой зүйлийнхээ талаар бичлэг хийж, хамт олонтойгоо хуваалцдаг. Мөн толинд харангаа өөртэйгөө ярихаас хэзээ ч ичдэггүй.

TG: Бусадтай харилцах арга барилаа сайжруулахын тулд амьдралдаа хийсэн өөрчлөлтийн талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

AL: Нүдээрээ ярилцах хэрэгтэй.  Биеийн хэлэмжээр харьцах чадвар нь хүмүүст үнэхээр үнэ цэнэтэй, чухал мэдрэмж төрүүлдэг. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эсвэл өөр платформоор дамжуулан өдөр тутмын, бодитой, амьдралд ойр зарчим, / нөхцөл байдал / даалгавар эсвэл сэдэв ашиглах чадвар нь миний нийгэмлэгтэй харилцах холбоог гүнзгийрүүлсэн гэж би боддог. Энэ нь намайг хэлэх гэж буй зүйлээ шударгаар хэлэхэд, олон нийттэй харьцахад ихээхэн нөлөөлсөн.

TG: Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд хийсэн өөрчлөлтийн талаар бидэнтэй хуваалцахгүй юу? Ямар өөрчлөлт хийсэн, үр нөлөөтэй болох хүртэл хэр удаан хугацаа зарцуулсан, энэ зуршлаа хэрхэн хадгалж үлдсэн бэ?

AL: Би тодорхой өдрүүдэд тодорхой зүйлсийг хуваарилдаг. Энэ нь миний анхаарлыг сарниулах зүйлгүй эсвэл хийх ёстой бусад зүйлд анхаарлаа төвлөрүүлэх орон зайг олгож байна.

TG: Таны амьдралд гарсан хамгийн том эргэлт юу байв?

AL: 9 настайдаа машинд дайруулсан үе.

TG: Таныг алжаалаа тайлж, унтахад тань тусалдаг оройн дэглэм юу вэ?

AL: Эндрютэй хамт зурагтны урд оройн хоолоо идэнгээ дуртай богино хэмжээний телевизийн шоу нэвтрүүлгүүдийг үзэх.

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд