No menu items!
HomeЭрүүл мэндНүд улайх нь ямар дохио байдаг вэ

Нүд улайх нь ямар дохио байдаг вэ

-

Нүдний улайлт нь таны нүдний судаснууд өргөсч хавагнах эсвэл цочрох үед үүсдэг. Цус хурах ч гэж нэрлэгддэг энэхүү нүд улайлт нь зарим тохиолдолд хоргүй шинжтэй байдаг бол заримдаа ноцтой бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж шаарддаг тул санаа зовох шалтгаан болж магадгүй юм.

Нүд улайх нийтлэг шалтгаан нь юу вэ?

Нүд улайх хамгийн түгээмэл шалтгаан бол нүдний гадаргуугийн судаснуудын үрэвсэл юм.

Төрөл бүрийн цочроох хүчин зүйлс үүнд нөлөөлдөг байна. Үүнд:

Хуурай агаар

Тоос

Харшлын урвал

Ханиад

Улаанбурхан зэрэг бактерийн ба вирусын гаралтай халдварууд

Нүдний ядаргаа эсвэл ханиад хүрсэн үед нэг нүдэнд цусны толбо үүсдэг бөгөөд энэ нь ноцтой харагдаж магадгүй юм. Гэхдээ өвдөлт мэдрэгдэхгүй бол ихэвчлэн 7-10 хоногийн дараа арилдаг.

Нүдний халдвар

Нүд улайх илүү ноцтой шалтгааны нэг нь нүдний халдвар юм. Халдвар нь нүдний янз бүрийн бүтцэд тохиолддог бөгөөд ихэвчлэн өвдөлт, нуух гоожих, эсвэл харааны өөрчлөлт зэрэг нэмэлт шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Нүдний улайлтыг үүсгэж болзошгүй халдварууд

Блефарит гэж нэрлэдэг зовхины үрэвсэл

Коньюнктивит /ягаан нүд/ гэж нэрлэдэг нүдийг бүрхсэн мембраны үрэвсэл

Эвэрлэгийн шарх, үрэвсэл

Бусад шалтгаанууд

Нүдний гэмтэл

Глаукома буюу нүдний даралт

Контакт линзийг хэт их хэрэглэснээс үүссэн эвэрлэгийн шарх

Склерит гэж нэрлэгддэг нүдний цагаан хэсгийн үрэвсэл

Ревматойд артрит гэх мэт.

Ямар тохиолдолд яаралтай эмчид хандах вэ? Ямар тохиолдолд яаралтай эмчид хандах вэ?

Хэрэв танд нүд улайх шинж тэмдэг илэрвэл дараах тохиолдолд эмчтэйгээ уулзахаар цаг товлоорой

Долоо хоногоос урт хугацаанд үргэлжлэх

Алсын хараа өөрчлөгдөх

Нүд өвдөх

Гэрэлд мэдрэмтгий болох

Нүд нуухтах

Хэрэв та цус шингэлдэг эм уудаг бол

Гэмтлийн дараа нүд чинь улайх, толгой өвдөх, нүд бүрэлзэх, гэрлийн эргэн тойронд цагаан цагираг үүсэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.

Юуг анхаарах ёстой вэ, нүд улайх шинж тэмдгийг хэрхэн арилгах вэ?

Хэрэв нүд улайлт нь коньюнктивит, блефарит гэх мэт өвчний улмаас үүссэн бол та өвчний шинж тэмдгийг арилгахын тулд бүлээн жин тавиарай. Түүнчлэн гараа байнга угааж, нүүрээ будах, будаг нүдэндээ хүргэхээс зайлсхийгээрэй.  

Хэрэв таны нүдний улайлт нь өвдөлт, харааны өөрчлөлт зэрэг бусад шинж тэмдгүүдтэй хавсарч байвал эмчид хандаарай. Эмч үзлэг хийн тохирох эмчилгээг хийх болно.

Бүлээн жин

Алчуураа бүлээн усанд норгоод нүдэндээ жин тавиарай. Үүнийг 10 орчим минут тавина. Дулаан нь тухайн хэсгийн цусны урсгалыг нэмэгдүүлдэг. Мөн зовхины тосны нийлэгжилтийг нэмэгдүүлэх боломжтой юм. Хэт халуун температур нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй.

Хүйтэн жин

Хэрэв бүлээн жин тавиад нэмэргүй байвал эсэргээр нь хүйтэн жин тавьж болно.  Энэ нь хаванг арилгаж, нүд загатнахаас сэргийлдэг.

Хиймэл нулимс

Нулимс таны нүдийг тосолж, цэвэр байлгахад тусалдаг. Нүд хуурайшилт болон бусад шинж тэмдгүүд илрэх үед эмчийн заавраар хиймэл нулимс дусаадаг.

Байнга нүд улайх шинж тэмдэг илрээд байвал

Хэрэв таны нүд байнга улайж, цочроод байвал шинж тэмдгийг арилгахын тулд амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулаарай. Хэрэв өөрчлөлт гарахгүй байвал эмчтэйгээ ярилцах хэрэгтэй.

Контакт линзээ солих

Хэрэв та контакт линз зүүдэг, нүд тань байнга улайдаг бол асуудал линзтэй холбоотой байж болзошгүй юм. Зарим линзний материал нь халдвар авах, цочроох магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнийг шалгаарай.

Хоолны дэглэмдээ анхаарах

Шингэн зүйл уухгүй байх нь үүнд нөлөөлж болзошгүй. Шингэний тэнцвэрийг хадгалахын тулд хүн өдөрт ойролцоогоор 8 аяга ус шаардлагатай. Мөн үрэвсэл үүсгэгч хоол хүнс идэх нь нүд улайх шалтгаан болдог. Боловсруулсан хүнс, түргэн хоол зэргийг хэтрүүлэн хэрэглэх нь үрэвсэл үүсгэдэг. Тиймээс та идэж буй хоол хүнсэндээ анхаараарай. Омега-3 тосны хүчлээр баялаг хоол хүнс нь үрэвслийг бууруулдаг болохыг ResearchTrust Source олж тогтоожээ. Хулд загас, маалингын үр, самар зэрэгт Омега-3 ихээр агуулагддаг.  

Хүрээлэн буй орчноо анхаар

 Таны хүрээлэн буй орчин таны нүдний эрүүл мэндэд нөлөөлж байдаг. Хэрэв та тоос, утаа, харшил үүсгэгчтэй орчинд байнга байдаг бол энэ нь нүд улайлтын суурь шалтгаан болж магадгүй юм. Хуурай агаар, чийгшил, салхи ч үүнд нөлөөлдөг.

Нүдний улайлт ямар хүндрэл үүсгэдэг вэ?

Нүдний улайлтын ихэнх шалтгаан нь ноцтой хүндрэл үүсгэдэггүй. Харааны өөрчлөлт үүсэх, халдвар авсан тохиолдолд жолоо барих, хоол хийх зэргийг гүйцэтгэхэд нөлөөлж болзошгүй юм. Гэмтлийн шалтгаант болон хараа муудсанаас үүссэн тохиолдолд мөн ийм асуудал үүсч болзошгүй юм.

Нүдний халдварыг эмчлэхгүй удах нь нүдийг байнга гэмтээж байдаг. Хэрэв нүдний улайлт 2 хоногийн дараа арилахгүй бол та эмчид хандах хэрэгтэй.

Нүд улайхаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Нүдний улайлт үүсгэж болзошгүй цочроох хүчин зүйлээс зайлсхийх замаар урьдчилан сэргийлэх боломжтой.

Нүд улайхаас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг мөрдөөрэй. Үүнд:

Нүдний халдвар авсан хүнээс хол байх, гараа сайн угаах, эрүүл ахуйн дэглэм сайн барих

Нүдний будгаа сайн арилгаж, цэвэрлэх

Зөвлөмж болгож буйгаас илүү урт линз зүүж болохгүй

Нүдний линзээ тогтмол цэвэрлэх

Нүдний ядаргаа үүсгэдэг хүчин зүйлсээс зайлсхийж, нүдээ амраагаарай

Таны нүдийг цочрооход хүргэдэг бодисоос зайлсхий

Эх сурвалж: Healthline

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд