No menu items!
HomeЭрүүл мэндПсориаз буюу хайрст үлдийн талаарх 6 ташаа ойлголт

Псориаз буюу хайрст үлдийн талаарх 6 ташаа ойлголт

-

Псориаз буюу хайрст үлд нь арьсны эсийн эвэрших үйл ажиллагаа түргэсэний улмаас арьсан дээр зузаан хайрстай тууралт гардаг арьсны үрэвсэлт архаг өвчин юм. Тууралт гарсан хэсгийн арьс хуурайшиж арьсны гоо сайханд муугаар нөлөөлдөг. Загатнаа нь халуун чийгтэй газар ихэсдэг.

Арьсны энэхүү хүнд эмгэг үүсэх шалтгааны талаар олон таамаглал байдаг. Экологийн хүнд нөхцөл, их стресс, халдварт өвчнөөс болж дархлаа сулрах зэрэг. Зарим эрдэмтэд уг өвчнийг дархлааны системтэй холбоотой аутоммиуны эмгэг гэж үздэг. Псориаз нь АНУ-д хамгийн түгээмэл тохиолддог байна. Энэхүү өвний талаар нийтэд түгсэн түгээмэл хэд хэдэн ташаа ойлголт байдаг.

Псориаз буюу хайрст үлдийн талаар түгээмэл байдаг ташаа ойлголтууд:

Ташаа ойлголт: Псориаз халдварладаг

Псориаз нь халдварладагүүй. Зарим тохиолдолд тодорхой гентэй холбоотой удамших хандлагатай байдаг. Гэхдээ үүнийг өдөөгч олон хүчин зүйлс бий. Эдгээр нь стресс, арьсны гэмтэл, халдвар, цаг агаарын өөрчлөлт, эмэнд үзүүлэх хариу урвал зэрэг юм.

Ташаа ойлголт: Арьс бохирдсоноос псориаз үүсдэг

Тайлбар: Псориазын илрэх байдал нь арьсны өнгөн хэсэгт боловч гадаргуугийн доор маш олон процесс явагддаг. Цэвэр байдал нь үүнтэй ямар ч холбоогүй юм. Генийг болон өдөөгч хүчин зүйлс нөлөөлнө.

Ташаа ойлголт: Псориазыг оношлоход хялбар

Тайлбар: Псориаз нь арьсны бусад өвчинтэй төстэй тул оношлоход хэцүү байдаг. Яг нарийн онош тавихын тулд эмч тань арьсны эдээс дээж авч, микроскопоор харах шаардлагатай болж магадгүй юм.

Ташаа ойлголт: Хайрст үлдийг эмчлэхэд мэргэжилтний зөвлөгөө шаардлагагүй

Тайлбар: Арьс судлалын эмч нар арьсны өвчнийг оношлох, эмчлэх чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн байдаг. Тэд өвчнийг шинж тэмдгийг таньж, зөв тохирсон эмчилгээг хийнэ.

Ташаа ойлголт: Псориаз арилдаг

Тайлбар: Тодорхой хугацаанд шинж тэмдэг нь намдах ч бүр мөсөн арилдаггүй. Удаан хугацааны туршид эсүүд эвэршиж, дараа нь тодорхой хугацаанд сайжирдаг. Эдгэрчихлээ гээд эмчилгээгээ зогсоож болохгүй.

Ташаа ойлголт: Псориазыг эмчлэх арга байхгүй

Тайлбар: Псориазыг эмчлэх хэд хэдэн арга бий. Эмийн болон лазерийн гэх мэт. Эмчилгээг өвчний явцаас хамааран хийдэг. Хөнгөн хэлбэрт хялбараас хүндрүү шилжих арга хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, эхлээд тос, түрхлэг, гель, үрэвслийн болон харшлын эсрэг үйлчилгээ бүхий хэрэгслүүдийг ашиглана.

Эх сурвалж: healthguides.cnn

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд