No menu items!
HomeОнцлохЭМЯ: 12 хүний шинжилгээнд COVID-19 илэрлээ

ЭМЯ: 12 хүний шинжилгээнд COVID-19 илэрлээ

-

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа:

“Сүүлийн 24 цагйин байдлаар 19680 хүнд PCR шинжилгээ хийлээ. Ингэхэд 12 хүний шинжилгээнд COVID-19 илэрлээ.

Улаанбаатарт 7 тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 96 боллоо. 2 нь ХӨСҮТ-ийн ариутгагч байна.

Өчигдөр автобус баазын жолоочоос халдвар илэрсэн. Энэ хүн тусгаарлан ажиглалтад байсан. Түргэвчилсэн тестеер хавьтал болсон 400 гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байна.

 Сэлэнгэ аймагт 4 тохиолдол нэмэгдэж, 193 боллоо. Эдгээр хүмүүсийн  3 нь нэг гэр бүлийн гишүүд.  1 нь эмнэлгийн ажилтан байна.

Дархан-Уул аймагт 1 тохиолдол нэмэгдсэн ажиглалт, тандалт явуулж байна.

Орхон, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад сүүлийн 24 цагийн байдлаар шинэ тохиолдол бүртгэгдээгүй. МУ-д бүртгэгсэн халдварын нийт тохиолдол 831, үүнээс эдгэрсэн 365 байна” гэв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд