No menu items!
HomeУхаарахуйҮйлийн хүнд, хөнгөний ялгаа

Үйлийн хүнд, хөнгөний ялгаа

-

Үйл хүнд эсвэл хөнгөн байх ялгаа бий. Цаг үргэлж сөрөг үр дагаварт хүргэх үйл хийж дадсан хүн, жишээ нь мал нядлагч, багахан сөрөг үр дагаварт хүргэх үйл хийсэн ч тэр нь маш хүнд болдог.

Мөн чалчаа яриа нь шинж чанарынхаа хувьд сөрөг үр дүнд хүргэдэг арван үйлийн хамгийн хөнгөн нь боловч бид үүнийг цаг үргэлж хийдэг учраас давтамжаасаа шалтгаалан маш хүнд болдог.

Жишээлбэл, бүр маш нимгэн олон тооны хуудас цаас маш хүнд болдог шүү дээ. Цаашилбал хэрэв та ямар нэг үйлийг маш хүчтэй санаагаар хийвэл бас илүү хүнд болно. Үүнтэй адил хэрэв та нэг сөрөг, муу үр дүнд хүргэх үйлийг хийгээд түүндээ харамсахгүй эсвэл ул мөрийг арилгах дөрвөн аргыг хэрэглэхгүй бол таны сэтгэлд хураагдах сөрөг ул мөр нилээн хүнд байх болно.

Сайн үр дагаварт хүргэх үйлээр таны сэтгэлд бий болсон эерэг ул мөр бас хүнд, хөнгөн байж болно. Хэрэв та уурлаж бухимдахгүй байвал сэтгэл дэх эерэг ул мөр хүчтэй хэвээр үлдэнэ. Хэрэв таны хийж буй сайн үйлийн орон нь номын багш, эцэг эх, эсвэл Гурван эрдэнэ бол эерэг ул мөр нь маш хүчтэй байна. Үүний адилаар хэрэв та тэдгээр оронд ямар нэг сөрөг, муу үр дагаварт хүргэх үйл хийвэл сэтгэлд бий болж үлдэх сөрөг ул мөр маш хүчтэй болох юм. 

Энэ талаас нь авч үзвэл бидний хийх ёстой зүйл бол эерэг, сайн үр дагаварт хүргэх хүчтэй, жинтэй үйлүүдийг хийж, хамгийн хүнд сөрөг үйлүүдээс зайлсхийхээр шийдэх явдал. Хэрэв танд тэнцүү хэмжээтэй хар тугалга, алт байгаа бол та алтаа нэмэгдүүлэхийг хүснэ, харин хар тугалгыг нэмэхийг хүсэхгүй. Үүний адилаар сэтгэлийн эерэг, сөрөг ул мөрийн хувьд хэрэв тэдгээрийн жин адилхан хүнд байвал та сөргийг орхиж, эерэгийг нь хадгалж үлдэхийг хүсэх байх. 

Биеэр үйлдэх гурван сөрөг үйл, хэлээр үйлдэх дөрвөн сөрөг үйлийг үзүүлсэн дарааллын дагуу эдгээр үйлүүдийн эхнийх хамгийн хүнд.

Тэдгээрийн дараа нэрлэгдсэн нь арай хөнгөн байдаг. Хүн бүр өөрийн ам насыг хамгийн их хайрладаг учраас амь таслах биеийн үйл дотроос хамгийн хүндэд тооцогддог бол хулгай хийж бусдын эд зүйлийг авах нь түүнээс арай хөнгөн, зохисгүй бэлгийн харилцаа нь эдгээр гурав дотроо хөнгөнд тооцогдоно.

Хэлний сөрөг үр дагаварт хүргэх үйлийн хувьд бас адил байх ба хамгийн хүнд нь худал хэлэх, түүний дараа хов хэлэх орно. Ширүүн үг хэлэх, чалчаа яриа нь дарааллаараа хөнгөрдөг. Сөрөг үр дагаварт хүргэх сэтгэлийн үйлийн хувьд энэ дараалал нь эсрэг. Эхнийх нь арай хөнгөн, сүүлийнх нь хамгийн хүнд. Эдгээр гурав дотроо бусдын эд зүйлд санаархах сэтгэл нь хамгийн хөнгөн, хорлох сэтгэл нь арай хүнд, төөрөгдөл бүхий сэтгэл нь хамгийн хүндэд тооцогддог.

Эдгээр сөрөг үр дагаварт хүргэх арван үйлийг үйлдэхээс зайлсхийж, эерэг үр дагаварт хүргэх арван үйлийг үйлдэх нь туйлын чухал. Дээр үед нэгэн маш чадварлаг, эрдэмтэн монгол гэвш байдаг байсан. Тэр үнэхээр ховор эрдэмтэй мэргэн нэгэн байсан бөгөөд тарнийн сургуулиудын нэгнийх нь хамба лам байсан юм. Би өөрөө түүнээс сургаал сонсож байв. Нэг удаа нэгэн язгууртан хүн ирж түүнээс хоосон чанарын тухай асуухад тэрээр “Хоосон чанарын талаар март, харин тийм их хулгай хийдгээ болих хэрэгтэй” хэмээсэн байдаг. Учир нь тэр язгууртан шударга бусаар ашиг олдог гэдгийг гэвш мэдэж байжээ. Зарим өглөгийн эзэд сүм хийдүүдэд байнга өргөл өргөдөг боловч тэд бас ард түмнээс шударга бусаар ашиг олж түүнийгээ хувьдаа ашиглаж байдаг. 

Бид үйлийн хүнд, хөнгөний ялгааны талаар ярилцлаа.

Эх сурвалж: https://studybuddhism.com/mn/

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд