No menu items!
HomeЭмч зөвлөж байнаР.Дорждэрэм: Хүн ярьж, найтаах үед 3000-40000 шүлсэн дусал агаарт цацагддаг

Р.Дорждэрэм: Хүн ярьж, найтаах үед 3000-40000 шүлсэн дусал агаарт цацагддаг

-

Эрүүл мэндээ хамгаалах ямар боломжууд байдаг талаар эмч нарын зөвлөгөөг хүргэж байна.

-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол ямар байна  вэ?

ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч Г.Ням-Од: Хүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Зарим хүмүүс би нэг сарын турш ХСҮТ-д үзүүлж байна гэдэг. Та эрүүл мэндийнхээ төлөө тодорхой цаг зарцуулах хэрэгтэй шүү дээ. Улсаас гаргаж байгаа үндэсний хөтөлбөрт урьдчилан сэргийлэх зорилгоор хамрагдаж байх шаардлагатай. Манайхан зовиур илрэхгүй л бол үзүүлэхгүй яваад байдаг. Энэ нь өвчин хожуу шатандаа оношлогдох эрсдэлийг нэмэгдүүлж байна.

УГТЭ-ийн сэтгэл зүйч эмч Ч.Ганцэцэг: Өөрийнхөө төлөө сэтгэлтэй, санаачлагатай байх ёстой. Би яавал эрүүл байх вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Өдөрт заавал шингэн ууж, хөдөлгөөн хийж байгаарай. Мөн хоолоо зохицуулна. Дуртай зүйлээ хорьсноороо бид хоолны дэглэм барьж байна гэсэн үг биш шүү.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн эм хариуцсан эмч Р.Дорждэрэм: Ядаж зөв ханайж, найтаадаг, гудамжинд нус цэрээ хаяж байгаа хүнд шаардлага тавихаас эхэлнэ. Мөн гадуур явсны дараа гараа угаадаг байх нь эрүүл мэндээ сахин хамгаалах гол арга болох юм. Хүмүүсийн эмнэлэгт хандахгүй удаж байгаа нэг шалтгаан өвчнөө андуурах тохиолдол их байдаг. Тархалтын судалгаагаар хүмүүсийн зан үйлийн хандлага буруу байна гэж гарсан. Улаанбаатарт байгаа 15-30 насны хүмүүсийн дийлэнх нь ханиах зовиур илэрвэл шууд л эм уудаг. Ийм хандлага их байна

ДЭМБ-аас эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхын цогц бүрдэл гэж томьёолсон байна. ОУ-ын судалгаагаар хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлдэг хүчин зүйлсийг эерэг болон сөрөг утгаар 100 хувь гэж үзвэл, гадаад орчны хүчин зүйлс 20-25 хувь, удамшлын буюу дотоод хүчин зүйлс 50-55 хувь, эмнэлгийн буюу эрүүлийг хамгаалахын хүчин зүйлс 20-25 хувийг тус тус эзлэж байна. Үүнээс харвал гадаад орчин, амьдралын хэв маяг буюу бидний ухамсар мэдлэгээс хамааран өвчин тусахгүй байх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж болох хүчин зүйл 75 хувийг эзэлж байна. Тэгэхээр бид хичээвэл 75 хувь өөрсдийгөө эрүүл байлгах боломжтой гэсэн үг. Иймд эрүүл мэндийн боловсрол зайлшгүй шаардлагатай.

УГТЭ-ийн сэтгэл зүйч эмч Ч.Ганцэцэг: Өдрийн турш хийж байгаа зан үйл нь эрүүл мэндэд тустай байх ёстой. Энэ нь эрүүл мэндийн боловсролд хамаарна. Хэрэв өвдөж, ямар нэг шинж илэрвэл эмнэлгийн байгууллагад хандаарай гэж хэлмээр байна. Сургаар сонссон зүйлээ хэрэглэхийн оронд ямар байдалтай байгаагаа мэдчихээд, тохирох эсэхээ шалгаж байж хэрэглээрэй. Гараа угаах, амны хөндийгөө эрүүл байлгах нь олон өвчнөөс сэргийлэх нэг арга. Бид эмнэлэгт мөнгө зардаггүй юм гэхэд хувийн ариун цэвэрээ сахиж, мөнгө зарах нь тодорхой.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн эм хариуцсан эмч Р.Дорждэрэм: Өөрийгөө халдвартайг мэдэхгүй олон хүмүүс бий. Хүн ярьж, найтаах үед 3000-40000 шүлсэн дусал агаарт цацагддаг. Энэ дусал нь тухайн орчинд ойр байгаа хүмүүст халдвар тараах боломжтой. Дуслын радус нь 2-6 метр гэж үздэг. Өрөөнд байгаа хүмүүсийн нэг л найтаахад халдвар авах эрсдэлтэй. Гэхдээ сүрьеэгээр өвдсөн бүх хүн халдвартай юу гэвэл үгүй. Нийт тохиолдлын 30-45 орчим хувь нь л уушгины халдвартай холбоотой сүрьеэгээр өвддөг. Тэгэхээр энэ хүмүүс л халдварыг тараана.

Нас ахих тусам аливаа өвчин эмгэг тусах магадлал өндөр болдог. Гэхдээ эрүүл байх нь зөвхөн бидний гарт л байгааг ойлгох хэрэгтэй. Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эрүүл байх бүрэн боломжтой.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хамтран гаргасан эрт илрүүлэг үзлэгт хамрагдах, насны ангиллын дагуу ямар үзлэгт хамрагдах талаар мэдээллийг хүргэе.

Манай улсад эрүүл мэндийн гурван шатлалт үйлчилгээ хэрэгждэг. Нэгдүгээрт, анхан шатны үйлчилгээ үзүүлдэг баг хороон дахь өрхийн эрүүл мэндийн төв, хоёрдугаарт сум дүүргийн эрүүл мэндийн нэгдэл ордог бол гуравдугаарт шатанд Улаанбаатар хотод байрлах улсын томоохон эмнэлгүүд орж байгаа юм. Гэтэл иргэд 3-р шатны эмнэлэгт шууд очиж, ачаалал үүсгэж байна.

ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч Г.Ням-Од: Иргэд сум өрхийн эмнэлэгтээ үзүүлээгүй, шууд л танай ХСҮТ-д ирлээ гэдэг. 30-60 насны хүмүүс эхлээд аймаг сумдын өрхийн эмнэлэгт эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Хэрэв түүнд өөрчлөлт гарсан бол аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлнэ.

Та ямар дарааллаар эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй вэ?

Эрүүл мэндийн даатгал нь эв санааны зарчим дээр тулгуурладаг. Боломжтой нь боломжгүйгээ, өвчингүй нь өвчтэйгээ дэмжих зарчим юм. Даатгал төлөөд эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авсан тохиолдолд нэг иргэн жилдээ хоёр сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй. Тухайн иргэн дээд хязгаартаа хүрсэн бол гэр бүлийн даатгуулагчийн зөвшөөрснөөр түүний зардлаас тухайн жилдээ нэг удаа шилжүүлэн тооцуулах эрхтэй байдаг. Зөвшөөрч байгаа гэр бүлийн гишүүн нь шимтэглээ өөрөө төлж байхаар хуульд заагдсан байна.

ЭМД-ын ерөнхий газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Нармандах: Эрүүл мэндийн даатгал эв санааны зарчим дээр тулгуурлана. Та өвдөөгүй, эрүүл мэндийн даатгалаа төлж байгаа ч гэсэн таны шимтгэлээр бусад хүмүүсийг эмчилж байдаг. Өнөөдөр таны мөнгөөр өөр хүнийг эмчилж байгаа ч дараа таныг өвдөхөд бусдын мөнгөөр эмчилнэ гэж энгийнээр ойлгох хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд арав гаруй төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Үүнийг авахдаа ЭМД-тай гэрээ бүхий байгуулгаас авна.  

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдлэх боломжтой рашаан сувилал

Эх сурвалж: Таны эрүүл мэнд нэвтрүүлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд