No menu items!
HomeХүмүүс"Гал тогоо" цувралын Вика буюу Елена Подкаминская

“Гал тогоо” цувралын Вика буюу Елена Подкаминская

-

Шилдэг инээдмийн киноны  нэг “Гал тогоо” цувралын Викагийн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Елена  Подкаминскаяг “Хүмүүс” буландаа онцолж байна.

ОХУ-ын тайз дэлгэцийн од  Елена Подкаминская  нь 1979 оны 10 -р сарн 4 нд Москва хотод төржээ. Түүний ээж аав хоёулаа хөгжимчид. Еленагийн гэр бүл “Радуга” хэмээх хөгжмийн студитэй юм.  Ээж Светлана Евгеньевна нь аавтай нь хамт ажилладаг бөгөөд хөгжмийн анхан шатны бүлгийн хичээлийг удирддаг. Еленагийн аав нь “Щербинке” дахь урлагийн коллежийн дарга юм. Энэ нь боловсролын байгууллага бөгөөд жүжигчний анхан шатны мэдлэг олгодог ажээ. Охиноо ч энд боловсрол эзэмшүүлсэн ба багш нарын тэмдэглэснээр Лена ангийнхаа хамгийн сайн, хичээнгүй оюутнуудын нэг байсан гэдэг .

Тэрээр бага байхдаа балетын бүжигчин болохыг хүсдэг байсан ч жүжигчин мэргэжлийг  сонгожээ. Багаасаа л урлагтай ойрхон өссөн тэрээр бүжиглэх тун авьяастай. Тиймдээ ч тэрээр Оросын “Ододтой бүжиглэе” шоуны 2013 оны дугаарт ялалт байгуулж байсан удаатай.

Елена  Борис Шичукийн Театрын Институтыг амжилттай  төгсөж, дипломоо авсныхаа дараа 2001 онд театрын тайзан дээр гарч эхлэв.  Сатирийн театрт Елена Подкаминская олон дүрийг бүтээжээ. Тухайлбал,  “Таланты и поклонники” Негины дүр, “Средства от наследства” Изабеллагийн дүрд, “Слишком женатый таксист” жүжгийн Барбара Смит нарын дүрд тоглосон байна. Эдгээрээс хамгийн алдартай нь жүжигчин  Юрий  Поляковын найруулсан “Биеэ үнэлэгч Хомо Эректус”-ын бүтээл байв. Лена Москвагийн нэгэн сэтгүүлээс шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж байжээ .

Харин хамгийн анх 2002 онд  “Неудача Пуаро”  олон ангит кинонд Урсула Борны дүрийг бүтээж кино урлагийн карьераа эхлүүлжээ. Тэрээр 2004-2008 онд “Эсрэг хамгаалалт”, ” Семёновын баг”, “Би буцаж ирнэ”, “Наймдугаар сарын элч” зэрэг олон телевизийн цуврал кинонд тоглосон байна. Мөн 2012 онд бидний сайн мэдэх “Гал тогоо” олон ангит кинонд тоглосноор Орост төдийгүй олон оронд алдартай болсон юм.

Елена “Ice Age-5” телевизийн шоунд,  Алдарт уран гулгагч Петр Чернышевийн хамтрагч болон оролцжээ. Тэд төслийн хамгийн хүчтэй хосуудын нэг байв. Хөтөлбөрийн төгсгөлд Подкаминская, Чернышев нар хамгийн ер бусын дугаарыг бэлтгэсэн нь үзэгчид болон шүүгчдийг цочирдуулсан юм.

Хувийн амьдрал

Хувийн амьдралын тухайд Елена сэтгүүлчидтэй ярилцах дургүй байдаг. Подкаминскаягийн анхны нөхөр бол бизнесмен Александр Пляцев юм. Тэд гэрлээд 8 жил болж, Полина хэмээх охинтой болжээ. Гэвч 2015 онд хосууд салсан юм.

2017 оны 4-р сарын эхээр Елена Подкаминская жирэмсэн болсон гэх цуурхал хэвлэлээр гарсан. Үүнийг үгүйсгэж байсан ч 2017 оны 8-р сарын 3-нд Елена Подкаминская хоёр дахь удаагаа ээж болжээ.

Жүжигчин бүсгүй эмч нарын хатуу хяналтан дор гэртээ охиноо төрүүлсэн байна. Хүүхдийн аав нь Денис Гущин гэдэг залуу байв. Аз жаргалтай эцэг эхчүүд охиндоо Ева хэмээх нэр хайрлажээ.

2018 оны 1-р сард Елена түүнтэй гэрлэлтээ батлуулсан байна. Елена, Денис Гущин нарын хурим цомхон болж, ойр дотнынхон нь л оролцсон гэдэг. Харин тэрээр энэ оны 4-р сарын 10-нд өөрийн инстаграм хуудаснаа дөнгөж төрсөн хүүтэйгээ хамт авахуулсан зургаа нийтэлжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд