No menu items!
HomeЗөвлөгөөШумуул хэнийг хаздаг вэ, загатнааг намдаах аргууд

Шумуул хэнийг хаздаг вэ, загатнааг намдаах аргууд

-

Шумуулнаас хамгаалах хамгийн энгийн аргууд

-Битүү хувцас өмсөх. Мэдээж зуны халуунд хэн хүнгүй л хөнгөн нимгэн хувцаслахыг боддог ч шумуулнаас хамгаалах хамгийн шалгарсан ганц арга нь л энэ байсаар ирсэн.

-Цагаан хувцас өмсөх. Судлаачдын хэлснээр бол шумуул цагаан өнгийн хувцаснаас дайждаг юм байна.

-Сармисны үнэрээс шумуул дайждаг учраас сармис идэх, эсвэл хаа нэг газраа сармис зүүгээд үнэртүүлээд явбал шумуулаас айлтгүй байх нь.

Амралт зугаалгаар явж буй хүмүүсийн хувьд шар айраг уух нь таатай ч шумуулнаас хол байя гэвэл татгалзах хэрэгтэй болох нь. Шар айрагны үнэр шумуулыг их татдаг гэнэ. 

Үүнээс гадна элдэв төрлийн ургамал цэцгийн үнэртэй саван, шампунь, биеийн тос, үнэртэй уснаасаа болж шумуулыг салахгүй дагуулж ч магадгүй шүү. Хэрэв танаас цэцэг шиг сайхан үнэр гараад байвал шумуул суухаас яахав. Энэ бүгдээс гадна шумуулнаас сэргийлэхийн тулд лаа асаах, эсвэл витамин В уух гэх мэт энгийн аргууд ч бас бий. 

Шумууланд хатгуулax нь хэн хүнд таатай байдаггүй. Шумууланд хазуулсан хэсэг нь эхлээд загатнаж дараа нь бага зэрэг улаан толбо үүсч улмаар цэврүүтэж түлэгдсэн юм шиг болдог. Энэ нь хүний бие организм тухайн шавьжны хатгалтын эсрэг хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл шумуулны шүлсэнд нэгэн өвөрмөц уураг бүхий бодис агуулагдсан байдаг бөгөөд улмаар хүний арьсанд нөлөөлж хэт эмзэг мэдрэмтгий болгодог аж.

Шумууланд хазуулсан тохиолдолд дараах арга хэмжээг аваарай

-Хазуулсан даруйдаа загатналтыг анагаадаг тос түрхэж болно. Хэрвээ энэ зүйл байхгүй бол ууттай ногоон цайг халуун усанд дүрж дэвтээгээд хөргөгчинд хийж хөргөөд хазуулсан хэсэгтээ тавь. Хүйтэн ногоон цай загатнааг дарж, үрэвслийг бууруулдаг. – Энэхүү зөвлөгөөг арьс, гоо сайхны мэргэжилтэн, Лос Анжелесын арьс өнгөний эмч Jessica Wu өгчээ.

– Шумууланд хазуулснаа мэдэнгүүтээ хазуулсан хэсгээ савандаж угаагаарай. Цочрол нь намдах хүртэл тухайн хэсгийг цэвэрхэн хуурай байлгах хэрэгтэй.

-Хэрвээ та өөрийн мэдэлгүй загатнааг маажих гээд байдаг бол хавдсан хэсэг дээр скоч эсвэл шархны лент нааж болно. Ялангуяа бага насны хүүхдэд шөнийн цагаар энэ нь их үр дүнтэй арга. Хэт урж маажих нь халдвар үүсэх нөхцлийг бүрдүүлнэ.

– Хэрвээ шумуул хазсан газар хүчтэй загатнавал хумсаараа хамаагүй маажиж болохгүй. Учир нь халдвар орж болзошгүй.

– Дөрвөлжин хэлбэртэй мөсөөр жигнэж болно. Хэт хүйтэн санагдвал алчууранд мөсөө боогоод жигнээрэй.

– Алоэ вера гель нь загатнах болон улайж төвийснийг зүгээр болгоно. Энэ нь мөн үүсч болох халдвараас сэргийлдэг.

– Нэг аяга буцалсан бүлээн усанд нэг цайны халбага сода хийж сайтар уусгаад, шумуул хазсан газраа шавш. Хүйтэн усанд норгосон цэвэрхэн даавуу эсвэл үнэртэй ус, этилийн спиртийг бага зэргийн хөвөнд шингээгээд өвчтэй байгаа газраа тавь.

– Шумууланд хазуулаад 12 цаг өнгөрсний дараа загатнахгүй байвал фурацилины уусмалаар шавш.

– Фурацилиныг хөргөгчинд хийж хэсэг байлгасны дараа хөвөн эсвэл марлийг уг хандандаа норгоод хөндүүрлэж үрэвссэн газраа жин тавьж өг.

– Шумуул хазсан газар ногоорсон эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ олон хоног ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдэж улмаар үрэвссэн байвал харшлын эмчид хандах шаардлагатай.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд