No menu items!
HomeБоловсролНийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулахгүй

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулахгүй

-

Нийслэлийн боловсролын газраас шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийж байнаа. Энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим бүртгэл зохион байгуулахгүй байх шийдвэр гарчээ. 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Энэ жил нийслэлийн хэмжээнд элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Засгийн газар цар тахалтай холбогдуулан хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан. Хэрэв цэцэрлэгийн цахим бүртгэл явуулбал хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах гэж байгаа буруу ойлголтыг нийгэмд төрүүлнэ. Тиймээс шинээр бүртгэл хийвэл эцэг, эхчүүдэд зөрүүтэй ойлголт төрүүлж магадгүй тул тодорхой хугацаагаар бүртгэлийг хойшлуулж байгаа” гэв.

Нэг ангид 20 хүүхдээс хэтрүүлэхгүй байх зохицуулалт гарсан. Мөн хоёр настангуудыг бүртгэхгүй байгаатай холбогдуулан тухайн цэцэрлэгийн удирдлага анги танхим, багш нарын хүчин чадлын тооцоог гаргаж хяналтын тоог энэ сарын 17-нд бэлэн болгох аж.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд