No menu items!
HomeЭрүүл мэндТоосны харшилтай хүн исгэлэн ундаа, айраг, спирт, уураг ихтэй хоол бага хэрэглэхийг...

Тоосны харшилтай хүн исгэлэн ундаа, айраг, спирт, уураг ихтэй хоол бага хэрэглэхийг зөвлөж байна

-

Харшил гэдэг нь тодорхой хvчин зүйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу үзүүлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм. Харшил буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдгийн гол “буруутнуудын” нэг нь гистамин нэртэй бодис юм. Энэ болон үүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yр дvнд нь судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарах, арьс улайх шинж тэмдэг илэрнэ. Үүнээс болж хамар, залгиурын салслаг бvрхvvл цочрон хамар битvvрч, нус гойжин, найтааж эхэлдэг.  

Шинж тэмдэг:

  • Амьсгалын замын шинж тэмдэг: Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт.
  • Арьсны шинж тэмдэг: Хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах, атопийн дерматитийн шинж.

Шалтгаан

Allergies, illustration.
  • Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны vс, ургамалын тоосонцор /шарилжны/
  • Хүнсний бүтээгдэхүүн
  • Эм тариа
  • Будаг
  • Нарны туяа, хvйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой.
  • Удамшил

Эмчилгээ

Өнөөг хvртэл харшилыг зуун хувь эмчилдэг арга гарч ирээгүй л байна. Тиймээс харшилтай тэмцэхдээ нэг бол дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах, эсвэл харшлын явцад үүссэн өвчлөлтийг буй болгогч зvйлсийг саармагжуулах чиглэлээр эмчилгээ хийдэг. Гэхдээ зохистой эмчилгээ сонгон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадвал харшлын илэрлийг хамгийн бага хэмжээнд нь хүргэх боломжтой. Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй дарах зориулалттай гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд маш олон байдаг. Иймд мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа тэдгээрээс өөрт тохирохын нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм. 

Урьдчилан сэргийлэлт

  • Тоосны харшилтай хүн хэт исгэлэн ундаа, айраг, спирт, бүх төрлийн жимс, цууны хүчил, өндөг, уураг ихтэй хоол, бага хэрэглэхийг зөвлөж байна.
  • Агаарт дэгдэмхий бодисууд өвчнийг улам сэдрээдэг.
  • Иймд: агааржуулагч, үсний лак, химийн будаг, цавуу, барилгын материал сахлын ус, үнэртэй ус, арц, хүж, шивэр дарагч зэргийн аль болох бага хэрэглэх хэрэгтэй

Харшил өвчний сорил

Хэрэв та харшилтай бол таны бие махбод ямар нэгэн зүйлд хэт хүчтэй хариу урвал үзүүлж байна гэсэн үг. Харшлын урвал үзүүлэх боломжтой бүхий л зүйлсийг бид харшил төрүүлэгч буюу аллерген гэдэг. Энэхүү өвөрмөц харшил төрүүлэгчийг илрүүлэхийн тулд харшлын эмч нар таны арьсанд сорил тавих болон зарим тохиолдолд цусыг шинжилж үздэг.  Хэн харшлын сорил тавиулах шаардлагатай вэ?Харшил өвчин байж болох доорхи зовиур, шинж тэмдэг илэрсэн бүхий л насны хүмүүс харшлын сорил тавиулах хэрэгтэй. 

Эх сурвалж: УХТЭ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд