No menu items!
HomeХүмүүсБүх цаг үеийн хамгийн царайлаг Солонгос эрэгтэй жүжигчид

Бүх цаг үеийн хамгийн царайлаг Солонгос эрэгтэй жүжигчид

-

Солонгосын алдарт веб сайт болох “kingchoice” саяхан үзэгчдийн дунд Солонгосын хамгийн царайлаг эрэгтэй жүжигчдийг тодруулах санал асуулга явуулжээ. Уг санал асуулгаар хамгийн өндөр санал авсан 10 эрэгтэй жүжигчдийг танилцуулж байна.

1.Hyun Bin. Тэрээр нэг кинонд дунджаар 100 сая воноор дүр бүтээдэг байна. Түүний сүүлд тоглосон “Crash Landing On You” кино Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулсан юм.

2. Ji Chang Wook. Тэрээр 1987 оны 7-р сарын 5 нд төрсөн. Түүнийг Солонгосын хамгийн халуухан залуусын нэг гэдэг.

3. Kim Hyun Joong. Түүнийг ”Boys over Flowers” киногоор нь хүмүүс хамгийн сайн мэднэ.

4. Seo In Guk. Тэрээр жүжиглэхээс гадна дуулах авьяастай. Анх 2009 онд Superstar K реалити шоуны ялагч болж танигдаж байжээ.Түүний анхны дүр нь 2012 онд гарсан “Love Rain” киноны туслах дүр байсан юм. Мөн тухайн жилдээ “Дурсамж 1997” кинонд тоглосон нь анхны гол дүр байжээ. “Дурсамж 1997” киноны зарим дууг гол дүрийн охин болох Jung Eun Ji-тэй хамтран дуулсан байдаг.

5. Lee Seung-gi. Тэрээр 1987 оны 1 сарын 13 төрсөн. 182см өндөр. Lee Seung Gi 2009 оны 2-р сарын 20-ны өдөр Dongguk Их Сургуулийн Олон Улсын Худалдааны чиглэлээр төгссөн бөгөөд төгсөлтийн үеэр тусгай “оюуны өргөмжлөл” шагнал хүртсэн. Дараа нь тэрээр хоёр жилээр Худалдааны онол, санхүү, соёлын агуулгаар Dongguk Graduate сургуульд магистрын зэрэгтэйгээр суралцаж төгссөн байна.

6. Lee Min Ho. Түүнийг мөн л Гү Жүн Пю-ийн дүрийг бүтээснээр сайн мэднэ. Энэ дүрээрээ их алдаршиж, мөн Пэгсан урлагийн наасдмаас шилдэг жүжигчнээр шалгарч байсан удаатай.

7. Jang Hyuk. “Сэргэлэн охин Янсүн” ОАК-ны Хан Ки Тэ-ийн дүрээр Монголчууд сайн мэднэ. Тэрээр 1976 оны 12 сарын 20-нд Өмнөд Солонгосын Пүсан хотод төржээ.

8. Park Hae Jin. Тэрээр 1982.05.18 төрсөн.  Daejin их сургуулийн театр болон кино урлагийн ангийг төгсөж, жүжигчин болсон байна.

9. Lee Jun Ki. Тэрээр 1982-04-17 төрсөн. Түүний тоглосон ” Сарны хосууд” кино үзэгчдийг байлдан дагуулж байна.

10. Kim Soo Hyun нь 1988-02-16 нд Өмнөд Солонгос улсын Сөүл хотод төрсөн бөгөөд ээж аавын хамт амьдардаг айлын ганц хүүхэд юм. Анх 2007 онд Kimchi Cheese Smile кинонд Kim soo hyun нэрээр тоглож эхэлсэн бөгөөд дараа нь Jungle Fish(2008) хэмээх Peabody шагналт киноны гол дүр HanJaeTa-гийн дүрд тоглосон юм. Мөн Father’s House (2009) хэмээх 2 ангит кинонд алдарт жүжигчин Choi-Min-Ho-той хамтран тоглосон юм. Энэхүү кино нь телевизээр цацагддсан даруйдаа маш олон хүний магтаалыг хүртсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд