No menu items!
HomeЭрүүл мэндСУДАЛГАА: Нярайн тархи эхний 3 сардаа хамгийн сайн хөгждөг

СУДАЛГАА: Нярайн тархи эхний 3 сардаа хамгийн сайн хөгждөг

-

Хүний тархи хүнийг насанд хүртэл нь хөгждөг, ухаан орж, юмсыг таньж ялгадаг болтлоо хүүхэд олон жил зарцуулдаг гэсэн нийтлэг ойлголтыг АНУ-ын Анагаах ухааны нийгэмлэгийн судлаачид саяхны нэг судалгаагаараа няцаажээ.

Тэдний үзсэнээр хүүхдийн тархи ердөө эхний гурван сардаа насанд хүрсэн хүний тархины хагастай тэнцэхүйц хөгжилтэй болдог байна.

Мөн эрэгтэй хүүхдийн тархи эхний жилүүддээ эмэгтэй хүүхдийнхээс хурдан хөгждөгийг тогтоосон гэнэ. Гэхдээ тархин дахь биеийн хөдөлгөөнийг удирддаг хэсэг эрэгтэй хүүхдийн тархинд илүү идэвхтэй байдаг бол эмэгтэй хүүхдийн тархинд ой тогтоолтын хэсэг нь хавьгүй идэвхтэй байдаг аж.

Уг судалгааг Калифорнийн их сургуулийнхан ахалжээ. Тэд эрүүл бойжиж буй 0-3 сартай 87 нярайн тархийг шинжиж, төрөөд удаагүй хүүхдийн тархи эрдэмтдийн өмнө нь тооцоолж байснаас илүү идэвхтэй байдгийг нээсэн байна. Одоо тэд ээжийнх нь хэрэглэдэг хоол хүнс ургийн тархины хөгжилд ямар нөлөө үзүүлдгийг судлах гэнэ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд