No menu items!
HomeЭрүүл мэндИрээдүйд ээж болох хүмүүст өгөх бяцхан зөвлөмж

Ирээдүйд ээж болох хүмүүст өгөх бяцхан зөвлөмж

-

Жирэмслэлт гэдэг өвчин бус харин эмэгтэй хүний хувьд ховорхон тохиох аз жаргал, баяр баясгалан учир та эрүүл чийрэг, ой ухаан сэргэлэн хүүхэд төрүүлэхийн тулд өөртөө өндөр шаардлага тавих хэрэгтэй. Энэ мөчөөс эхлэн таны хөдлөх, аяглах хооллох гээд бүх зүйл хэвлий дэх хүүхдэд чинь нөлөөлнө гэдгийг бүү март.

Ирээдүйн эхчүүдэд хэдэн бяцхан зөвлөмж өгөхөд:

-Юуны өмнө хэдэн сар, өдөртэй байгаагаа тодорхой мэдэх

-Хичнээн эрүүл байсан ч та эмчийн хяналтанд зайлшгүй байх

-Хоол хүнсэндээ төмөр, кальци агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх. Yүнд үхэр, хонины мах, элэг, загас 

сүү, цагаан идээ, аарц, өндөг, вандуй, самар гэх мэт орно/

-Цус багадалттай эмэгтэйчүүд төмрийн бэлдмэл, фолийн хүчлийг эмчийн зааврын дагуу хэрэглэх

-Өөрт тохирсон биеийн дасгал /гимнастик, хүнд бус аэробик/ тогтмол хийх нь хүүхэд гэдсэнд хэт томрох, гэдэс 

сунахаас урьдчилан сэргийлнэ

-Эрүүл агаарт /1-2 цаг/ тогтмол өдөр бүр явах /ялангуяа орой, үдэш /агаар цэвэршсэн үед/

-Нэлмэгэр шуудай шиг хувцас та заавал өмсөх албагүй. Биед тохирсон, хэт том биш үзэмжтэй хувцас танд 

зохицохоос гадна төрөх гэж буй хүүхдэд чинь гоо сайхны мэдрэмж төрүүлнэ

-Гоо сайхандаа анхаарах нь чухал бөгөөд үсэнд хими /буржийлгах/ тодорхой хугацаанд хийлгэхгүй байх нь 

зөв.

Жирэмсэн гээд орчноос тусгаарлах, найз нөхөдтэйгээ уулзахгүй байх нь хэвлийд байгаа хүүхэд чинь зожиг, баяр баясгаланшүй нэгэн болох магадлалтай тул хамт олон, найз нөхдийн хүрээг орхихгүй байх нь зүй. Ер нь жирэмсний үед эмэгтэй хүн аль болох тайван, баясгалантай байх, гэрэл гэгээтэй зүйл бодож мөрөөдөх нь хүүхдэд эерэгээр нөлөөлдөг.

Эх сурвалж: НӨАГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд