No menu items!
HomeЗөвлөгөөЖирэмсэн үед цээж хорсох зовиурыг арилгах арга

Жирэмсэн үед цээж хорсох зовиурыг арилгах арга

-

Жирэмсэн үед ялангуяа төрөх дөхөх үед цээж хорсох зовиур ихсэж байна уу, ээжүүдээ? Жирэмсний үед прогестерон буюу жирэмсний гормон хэмээх дааврын нөлөөгөөр улаан хоолойн булчингийн ерөнхий байдал буюу тонус нь суларсан байдаг аж. Жирэмсний 25 дахь долоо хоногийн үед умай томорсноор хэвлийн дотоод даралт нэмэгддэг зэрэг шалтгаанаас болж ходоодны хүчил улаан хоолой руу шахагдан орж ирдэг байна. Ингэснээр жирэмсэн ээжүүд цээж хорсох зовиуртай болдог байна. Жирэмсний үеийн цээж хорсолтыг хэрхэн намдаах, багасгах талаар эмч нар болон зарим ээж туршлагаасаа хуваалцсаныг хүргэе.

Цээж хорсох зовиурыг арилгах зарим арга

Хөөрүүлсэн сүү уух

Бага зэргийн хүнсний содатай ус уух

Алимны цуутай цай хийж уух. Нэг аяга халуун усанд 1-2 халбага органик алимны цуу, 1 халбага зөгийн бал, бага зэрэг нимбэг хийж, хоол идэхийн өмнө болон дараа ууж болно.

Гааны навчтай цай бас аятайхан байдаг.

15-20 см өндөр дэртэй унтах

· Өөх тос, шоколад, кофе, өтгөн цай, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, нимбэгний төрлийн жимс ундаа цээж хорсгодог.

· Унтахаас 3-4 цагийн өмнө хооллох

· Хооллосны дараа хэвтэх мөн дасгал хийхгүй байх

· Хэт бариу хувцас өмсөхгүй байх

  • Хэтрүүлэн идэхээс зайлсхийх. Өдөрт 5-6 удаа бага багаар идэх нь хамгийн зохистой.

Цээж хорсох үед хамгийн тохиромжтой хоол хүнс

· Шүлтлэг чанартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг хоолондоо хэрэглэх Эдгээрт:

-цөцгий

-ээдэм

-ууранд болгосон омлет

-чанасан өөхгүй мах

-ургамлын тос

-улаан буудайн хивэг

· Алим зэрэг жимсийг ууранд болгож хэрэглэх

· Хүрэн манжин, хар чавга зэрэг өтгөн хаталтын эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх. Өтгөх хаттах үед дүлдэг нь хэвлийн дотоод даралтыг нэмэгдүүлдэг байна.

Өглөө бие эвгүйрхэж, цээж хорсох

  • дотор эвгүй оргиулахгүй өөх багатай хоолыг бага багаар ойр ойрхон идэх
  • хоол идэж буй үедээ биш хоолны завсар шингэн уух
  • хоол идсэний дараа хэвтэхгүй байх

Арьсны нөсөөжилт

  • Амьтны гаралтай өөх тостой хоол бага хэрэглэх
  • Нарнаас хамгаалах тос түрхэх, нарны шил зүүх

Амт өөрчлөгдөх

  • Дотор муухай оргих, эвгүйцэж болзошгүй хүнсний зүйлээс хол байх
  • Дуртай зүйлээ идэх

Ядарч сульдах

  • Боломжтой бүх л үедээ амрахыг хичээх
  • Аль болох эрт унтаж амарах, хоногт 8-10 цаг унтах
  • Бага багаар ойр ойрхон хоол идэх
  • Хоол идэхээс 30 хоромын өмнө ба хойно шингэн уух
  • Мөс хүлхэх

Зүрх дэлсэх

  • Бага багаар ойр ойрхон хоол идэх
  • Өөх тостой, халуун ногоотой хоолноос зайлсхийх
  • Хоол идсэний дараа хэвтэхгүй байх
  • Хооллох үедээ шингэн бага уух
  • Харин хоолноос өмнө ба дараа шингэнийг уух

Шөрмөс татах

  • Хөлөө аль болохоор дээш нь өргөсөн байршилд байлган шөрмөс татсан хэсэгт иллэг хийнэ
  • Кальци элбэг хүнс (сүү, сүүн бүтээгдэхүүн гэх мэт) хэрэглэнэ

Шээс дусагнах

  • Давсагийг ойр ойрхон суллаж байх
  • Өтгөн хаталтаас сэргийлэх

Өтгөн хатах

  • Хоол хүнсэндээ голчлон ногоо жимс, ислэг ихтэй бүтээгдэхүүн хар талх хэрэглэх
  • Өлөн элгэн дээрээ 2ш алим угааж хальстай нь идвэл сайн
  • Өдөрт 2-4 аяга шингэн уух
  • Явганаар явах
  • Баах үедээ дүлэхээс зайлсхийх
  • Дасгал хийхийг зөвлөх

Арьс язрах

  • Загатнах үед маажихгүй зөөлөн иллэг хийх
  • Жингээ хэт нэмэхгүй байх
  • Удаан зогсохгүй байх
  • Хөлөндөө иллэг массаж хийх
  • Суухдаа хөлөө дээш өргөж суух
  • Нейлон, резинэн оймс өмсөхөөс зайлсхийх

Ууц нуруугаар өвдөх

  • Аль болох бөхийсний хэрэггүй
  • Намхан өсгийтэй гутал өмсөх
  • Аарцагны дасгалуудыг эмчийн заавраар хийх
Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд