No menu items!
HomeЗөвлөгөөБудаг арилгагч салфетка нь таны нүүрэнд 6 төрлийн гэмтэл учруулдаг

Будаг арилгагч салфетка нь таны нүүрэнд 6 төрлийн гэмтэл учруулдаг

-

Нүүрний будаг арилгагч салфетка нь ядарсан үед хэрэг болдог ч сөрөг нөлөөтэй. Үүнийг тогтмол хэрэглэх нь таны арьсыг ноцтой гэмтээж, хэд хэдэн асуудалд хүргэж болзошгүй юм.

1. Тэд хуурайшилт үүсгэдэг

Нойтон алчуур нь таны нүүрний будгийг арчихаас гадна арьсны байгалийн тосыг ч арилгадаг. Чийг дутагдалтай байх нь арьсыг  хуурайшихад хүргэдэг. Мөн таны нүүрийг үр дүнтэй цэвэрлэхгүй байхаас гадна, хог хаягдлыг үлдээж арьсыг шингээх чадваргүй болгодог. Тиймээс дараа нь чийгшүүлэгч түрхэхэд тэр нь хүссэн шиг шингэдэггүй.

2. Тэд харшлын урвал үүсгэж болно

Нойтон салфетка нь  харшлын урвал үүсгэдэг. Улайх, пигментаци нь элбэг тохиолддог боловч ноцтой хариу үйлдэл үзүүлэх боломжтой. 2015 онд нэгэн эмэгтэйд иймэрхүү хариу үйлдэл үзүүлсэн бөгөөд нойтон алчуураас болж хуруу, нүүрэн дээр нь түлэгдсэн цэврүү үлдсэн гарсан байна. Хэрэв та үнэхээр арчиж хэрэглэх ёстой бол шошгыг нь уншиж, найрлагыг нь эхлээд шалгаж үзээрэй.

3. Эдгээр нь  арьс нүх сүв тэй байх шалтгаан болдог

Хүмүүс үүнийг шороо, илүүдэл тос, нүүр будалт зэргээс салгахын тулд хэрэглэдэг боловч үлдэгдэл нь үргэлж үлддэг болохыг мэддэггүй. Энэ нь арьсны нүх бөглөрч, томроход хүргэдэг.

4. Тэд хорт хавдар үүсгэдэг

Нойтон салфетка дахь шингэнд таны арьсанд хортой химийн бодис, хадгалах бодисууд агуулагдсан байдаг. Парабен гэх мэт химийн бодисууд нь хөхний хорт хавдар үүсгэдэг бөгөөд энэ нь эстрогений шинж чанарыг хиймлээр нэмж, хөхний эсийн өсөлтийг нэмэгдүүлдэг.

5. Тэд хөгшрөлийг өдөөж болно

Алдарт гоо сайхны эмч, арьс арчилгааны мэргэжилтний хэлж байгаагаар үүнийг хэрэглэснээр та наснаасаа эрт хөгшрөх боломжтой. Үүнийг хэрэглэснээр арьс сулрах, үрчлээс, пигментаци гарахад хүргэдэг.

6. Тэд нүүрийг чинь гүйцэд  цэвэрлэдэггүй

Алдарт гоо засалч, арьс арчилгааны мэргэжилтэн Рене Рулогийн хэлснээр нүүрний салфетка нь таны нүүрийг хэзээ ч цэвэрлэж чаддаггүй. Тэд зүгээр л “шороо, бактери, өнгөц тос цэвэрлэнэ.” Нүүрний будгаа арилгах хамгийн сайн арга бол усаар угааж, зөөлөн цэвэрлэгчээр цэвэрлэх явдал юм.

Та нүүрний алчуур хэрэглэдэг үү? Хэрэв үгүй ​​бол будалтаа хэрхэн арилгах вэ?

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд