No menu items!
HomeЭрүүл мэндTORCH-ийн халдвар гэж юу вэ?

TORCH-ийн халдвар гэж юу вэ?

-

Дээрх халдвараар халдварлагдсан ураг нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, дүлийрэл, оюун ухааны хомсдол, зүрхний гажиг, таталт, шарлалт, тромбоцитопени зэрэг эмгэгтэй төрөх эрсдэлтэй. Энэхүү шинжилгээгээр халдварын эсрэг биеийг илрүүлэхийг зорих бөгөөд эхийн саяхан авсан халдвар, өмнө нь авч байсан халдвар, огт халдварлагдаж байгаагүй зэрэг мэдээллийг авч болох юм.

TORCH-ийн халдвараар үүсгэгдсэн өвчин

Tоксоплазм нь шимэгчийн халдвар бөгөөд эхээс урагт ихсээр, хоол боловсруулах замаар дамждаг. Toxoplasma gondii халдвар үүгэгч нь нүд болон төв мэдрэлийн системийн өвчин үүсгэнэ. Хэрэв жирэмсэн үед олдмолоор халдвар авсан тохиолдолд үр зулбах эсвэл ургийн гажиг үүсгэх аюултай. Энэхүү халдвар нь ихэвчлэн тэжээвэр амьтан, түүхий мах, өндөг зэргээс халдварлагддаг.

РУБЕЛЛА нь улаанууд гэх өвчин үүсгэгч вирус юм. Жирэмсний эхэн үед халдвар авбал урагт зүрхний өвчин, өсөлтийн гажуудал, хатгаа, цусны эмгэг үүсгэх магадлалтай. Цаашид халдвар авсан хүүхдэд төв мэдрэлийн системийн эмгэг, дархлал хомсдолын эмгэг, бамбайн эмгэг зэрэг үүсч болно.

ЦИТОМЕГАЛОВИРУС нь херпес вирусийн бүлгийн халдвар юм. Эхээс урагт төрөх замаар, нярайд хөхний сүүгээр дамжих магадлалтай байдаг. Энэхүү халдвараар халдварлагдсан урагт сонсголын эрхтэний эмгэг, харааны эмгэг, оюун ухааны хомсдол, хатгаа зэрэг өвчнүүд үүсч болно.

ХЕРПЕС вирус нь бидний сайн мэдэх хомхоо үүсгэгч вирус билээ. Херпес вирус нь 1,2 дугаар типтэй бөгөөд тип 1 нь уруул амны хомхоо, тип 2 нь бэлгийн хомхоо үүсгэдэг. Уг халдвар нь төрөх замаар, хоол боловсруулах замаар болон шууд замаар халдварлагдана. Иймээс бэлгийн хомхоотой эхээс нярай төрөх замаар халдвар авах боломжтой байдаг. Херпес вирус нүд болон арьсны шархлаа, төв мэдрэлийн системийн эмгэг, оюун ухааны хомсдол зэрэг өвчин үүсгэдэг.

Шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?

TORCH-ийн шинжилгээ өгөх шийдвэрийг жирэмсний хяналтын эмч шийддэг. Хэрэв та TORCH-ийн шинжилгээ өгөх гэж байгаа бол үдээс өмнө хөнгөн хоололсон, тайван байх нь зохимжтой.

Шинжилгээг хэрхэн авдаг вэ?

TORCH-ийн халдварыг ихэвчлэн эх болон нярайн венийн цуснаас авч шинжилдэг.

Шинжилгээний хариу юу илэрхийлдэг вэ?

TORCH-ийн шинжилгээний хариунд ихэвчлэн эерэг, сөрөг гэсэн дүгнэлтүүд байдаг. Үүнд халдвар бүрт IgG, IgM гэх эсрэг бие байгаа үгүйг харуулна. IgM эсрэг бие нь хурц халдварыг,  IgG эсрэг бие нь архаг халдварыг илэрхийлдэг.

Эх сурвалж: НӨАГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд