No menu items!
HomeЗөвлөгөөТэврэлт нь хүүхдийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг

Тэврэлт нь хүүхдийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг

-

Өдөр бүр хүүхдээ тэвэрвэл, эмчийн хэрэг гарахгүй! Тэврэлт нь бидэнд сайхан мэдрэмж төрүүлдэг гэдэгт эргэлзэхгүй байна, гэхдээ үүнээс гадна бусад давуу талуудыг авчирдаг.  Ялангуяа хүүхдийн хөгжилд. Тэврэлтийн шинжлэх ухаанд суралцаж, тэд бидний амьдралд ямар эерэг зүйлийг авчирдаг болохийг үзье.

Тэврэлт нь аз жаргалтай хүүхдүүдийг бий болгодог

Тэврэлт нь сэтгэлзүйд асар их нөлөө үзүүлдэг. Энэ нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлээд зогсохгүй өөдрөг үзэлтэй байхад нь тусалдаг. Эдгээр сэтгэл зүйн 3 төрөл  (өөрийгөө үнэлэх чадвар, ур чадвар, өөдрөг үзэл) нь хоорондоо нягт уялдаатай бөгөөд стрессийн үр нөлөөг дарангуйлж, аз жаргалтай болгодог.

Тэврэлт нь хүүхдүүдийн сэтгэлийн хөдөлгөөнийг хөгжүүлдэг

Тэврэх нь танд болон таны хүүхдэд тухайн мөчид  үүсэх сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн хувьд нөлөөлдөг. Энэ төрлийн энерги солилцоо нь таны хүүхдэд өрөвдөх сэтгэлийн үнэ цэнийг харуулдаг. Энэ нь бусад хүмүүс ямар мэдрэмж төрүүлж байгааг ойлгох чадварыг хөгжүүлэхэд тусалдаг. Тиймээс тэврэлт нь хүмүүсийг өрөвдөх, бусдыг хайрлах ёстойг хүүхдүүддээ үзүүлэх сайн сургамж юм.

Тэврэлт нь огцом уур, аашыг зогсооход тусалдаг

Ихэнхи эцэг эхчүүд хүүхдийг уурлаж байхад аргадаж, тэврэх нь зөв зүйл гэж бодоггүй. Хүүхдээ тэврэх нь бууж өгнө гэсэн үг биш харин уураа өөрөө зохицуулахад нь тусалдаг. Хайрын даавар болох окситоцин нь хүүхдийг тайвшруулдаг. Үүнээс гадна тэврэлт нь эхнэр, нөхөр хоорондын зөрчилдөөнийг илүү хурдан шийдвэрлэхэд тусалдаг. Дараа үүнийг анхаараарай!

Тэврэлт нь илүү ухаалаг хүүхдүүдийг бий болгодог

Хүүхдүүд хөгжихөд янз бүрийн мэдрэхүйн сэдэл хэрэгтэй. Доктор Сет Поллак ба Вайсман төвийн ажилтнууд, Висконсингийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхим, Мэдисон нар өнчин, өргөж авсан хүүхдүүд болон тогтвортой гэр бүлд өссөн хүүхдүүдийг харьцуулж судалгаа хийжээ. Эхний бүлэгт ур чадварын саатал, танин мэдэхүйн хөгжил буурсан, харьцангуй харилцан үйлчлэл байхгүйг харуулсан байна.

Бусад судалгаануудаас харахад өнчин хүүхдэд өдөрт 10 минутын турш илүү мэдрэмтгий байдлаар нөлөө үзүүлэх нь хөгжлийн түвшинг дээшлүүлж, амьдрах орчинд илүү идэвхтэй болоход нөлөөлдөг байна.

Тэврэлт нь хүүхдүүд өсч хөгжихөд тусалдаг

Хүүхдийг байнга тэвэрч өгөх нь тэдний, өсч хөгжихөд тустай байдаг. Эрдэмтэд, хүүхэд витамин болон бусад шаардлагатай тэжээлийг тогтмол ууж байдаг ч тэврэлтээс хол, тэврүүлдэггүй  хүүхдийн биеийн өсөлт удаан  байгааг тогтоожээ.

Үүний тайлбар нь маш энгийн: Тэврэх үед тусгай даавар буюу окситоцин (хайрын даавар гэж нэрлэдэг) ялгардаг. Энэ даавар нь бидний биед олон эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд өсөлтөд мөн нөлөөлдөг. Хүүхэд гарсны дараа окситоцин нь өсөлтийн дааврыг нэмэгдүүлдэг бөгөөд хүүхдийн өсөлтийг дэмждэг байна.

Тэврэлт нь хүүхдүүдийг эрүүл саруул байхад нь тусалдаг       

Өмнө дурьдсанчлан, тэврэх үед ялгардаг окситоцин даавар нь маш их эерэг үр нөлөөтэй байдаг. Үүний нэг нь таны хүүхдийг эрүүл саруул байлгах, дархлаа сайжруулах явдал юм. Мөн окситоцин нь шарх эдгэрэлтийг илүү хурдан дэмжиж, үрэвслийг бууруулахад тусалдаг. Энэ нь хүүхдэд тулгарч болзошгүй нийгмийн болон бусад төрлийн стрессийг даван туулахад нөлөөлдөг байна.

Тэврэлт нь хүүхэд болон эцэг эхийн хооронд хүчтэй холбоо үүсгэдэг

Тэврэлт нь хүүхэд бусад хүмүүстэй харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг итгэлцлийг нэмэгдүүлдэг. Окситоцин нь айдсын мэдрэмжийг бууруулж, эрсдэлд орох, бусдад итгэх байдлыг нэмэгдүүлдэг. Энэ нь хүүхдүүдийн аюулгүй байдлын мэдрэмжийг сайжруулж, эцэг эх хүүхдийн холбоо харилцааг бэхжүүлдэг.

Та хүүхдүүдээ хэр олон удаа тэвэрдэг вэ? Тэдэнд таны тэврэлт хангалттай гэж бодож байна уу?

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд