No menu items!
HomeНийгэмУНТЭ-ийн Үений мэс заслын багийн Монголд анх удаа хийсэн хагалгаанууд

УНТЭ-ийн Үений мэс заслын багийн Монголд анх удаа хийсэн хагалгаанууд

-

УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан,

Үений мэс заслын эмч Н.Энхтайван (ахлагч),

Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч М.Отгонбаяр,

Мэдээгүйжүүлэгийн эмч Х.Баялагмаа,

Үений мэс заслын эмч С.Дашцогт, О.Чойдог,

Мэс заслын сувилагч Б.Түмэнжаргал, Г.Өнөрболд,

Мэдээгүйжүүлэгийн сувилагч С.Одонтуяа нарын Үений мэс заслын баг Монголд анх удаа доорх хагалгаануудыг амжилттай хийж гүйцэтгээд байна.

Кадавер донорын шөрмөс ашиглан олон холбоос/шөрмөсний гэмтэл сэргээх мэс засал: Өвдөгний үений урд чагтан болон дотор хажуугийн олон холбоосын гэмтэлд (өөрийн шөрмөсийг ашиглах боломжгүй үйлчлүүлэгчид) кадавер донорын шөрмөс сэргээх давтан мэс заслыг 2019.12.02-нд амжилттай гүйцэтгэв. Энэхүү хагалгааг одоогоор 15-н удаа амжилттай хийв.

Ясны том хэмжээний дутмагшлыг донор яс ашиглан ясны бүтэц нөхөх/сэргээх мэс засал: Дунд чөмөгний ясанд том хэмжээний ясны үүсгэвэр оношлогдсон тохиолдолд ясны үүсгэвэр авах, кадавер донорын яс ашиглан ясны дутмагшлыг нөхөх мэс заслыг Монголд анх удаа 2020.01.29 амжилттай гүйцэтгэв.

Өмнө нь өндөр үнэтэй хиймэл буюу синтеник яс, шөрмөс ашиглаж байсан ба мэс заслын дараах үр дүн багатай байсан.

Мөн түүнчлэн өвдөг, мөрний үений дурангийн мэс заслыг УНТЭ-д анх удаа:

2019.07 сараас эхлэн 100 гаран хагалгааг амжилттай хийгээд байна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд