No menu items!
HomeЗөвлөгөөОюун ухаан хурц болгох 10 дасгал

Оюун ухаан хурц болгох 10 дасгал

-

Тархины дасгал
Судалгаанаас харахад таны насыг үл харгалзан оюун ухааныг хурц болгох, тархийг эрүүл байлгах олон арга бий. Санах ой, төвлөрөлт эсвэл тархины өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах нь ялангуяа нас ахих тусам нэн тэргүүний зорилт болдог. Бүх насны хүмүүс тархины цөөн хэдэн энгийн дасгалуудыг өдөр тутамдаа хийж хэвшсэнээр ашиг тусыг хүртэх боломжтой юм.

1. Оньсого, таавар таах
ResearchTrusted Source судалгаагаар оньсого, таавар таах нь харааны ой тогтоолтыг сайжруулах бөгөөд бүхэл хэмээтэй зургаас жижиг хэмжээтэй деталь хэсгүүдийг олж харах хэрэгтэй болно. Энэ нь таны тархийг сорьж, дасгал хийх сайн арга юм.

2. Үгийн сангаа нэмэгдүүлэх
Баялаг тайлбар бүхий толь бичиг нь таныг ухаалаг сонголт байх болно. Ном уншихдаа дараах зүйлсийг баримтлах.
     Уншихдаа тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэл хөтлөх
   Мэдэхгүй байгаа үгсийнхээ тодорхойлолтыг хайж олох
     Дараагийн өдөр нь тухайн үгийг таван удаа ашиглахыг хичээ

4. Бүжиглэх
Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвүүд шинэ бүжгийн хөдөлгөөн хийх нь таны тархины үйл ажиллагааны хурд, ой санамжийг нэмэгдүүлдэг болохыг тэмдэглэжээ.

5. Бүх мэдрэхүйгээ ашигла
2015 онд хийсэн нэгэн судалгаагаар бүх мэдрэхүйгээ ашиглах нь таны тархийг хөгжүүлэхэд тусалдаг болохыг харулсан.

6. Хөгжим сонсох эсвэл тоглох
Та бүтээлч тархиныхаа хүчийг нэмэгдүүлэх хялбар арга сурахыг хүсч байна уу? Хариулт нь хөгжимтэй холбоотой.
Дуу хөгжим, ая аялгуу сонсох нь чимээгүй байхаас илүү шинэлэг шийдэл гаргахад тусалдаг. Энэ нь мэдрэгдэх сайхан хөгжмийг эгшиглүүлэх нь таны бүтээлч сэтгэлгээ болон тархины хүчийг нэмэгдүүлэхэд тусалдаг гэсэн үг юм.

7. Шинэ ур чадварт суралц
Шинэ ур чадвар эзэмших нь зугаатай, сонирхолтой төдийгүй тархин дахь холбоосуудыг сайжруулахад тусалдаг.

8. Шинэ хэл сурах
Олон тооны судалгаануудаас үзэхэд шинэ хэл сурах нь ой санамжийг сайжруулж, тархины бүтээлч түвшинг дээшлүүлж чаддаг.

9. Өөр хүнд анхаарлаа хандуул
Хэн нэгэнтэй харьцахдаа тэдний дөрвөн зүйлийг анхаарч үзээрэй. Магадгүй та тэдний цамц эсвэл өмдний өнгийг ажиглаж байгаа байх. Тэд нүдний шил зүүж байгаа юу, тэд малгай өмсдөг үү, тийм бол ямар төрлийн малгай вэ, тэдний үс ямар өнгөтэй вэ? Та эдгээр зүйлсийг санаж байна уу?

10. Бясалгал хийх
Өдөр тутам бясалгал хийх нь таны биеийг тайвшруулж, стресс, сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг төдийгүй тархины үйл ажиллагааг сйажруулна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд