No menu items!
HomeХүмүүсДуучин Т.Ариунаагийн эрс өөрчлөлт

Дуучин Т.Ариунаагийн эрс өөрчлөлт

-

Монголын рок, попын од “Эрос” хатагтай Т.Ариунааг мэдэхгүй хүн үгүй. Тавдугаар ангид байхдаа дуучин Оюунбилэгтэй хамтарч “Багш та” дууг хоршиж дуулдаг байв. Түүний эвлэгхэн хоолойг сонссон Л.Галмандах багш сургуулийнхаа “Нарны дуулал” хамтлагтаа оруулжээ. Харин наймдугаар ангид байхдаа анхны хит дуу болох “Арван зургаан нас”-аа дуулсан байдаг. Дунд сургуулиа төгсөөд “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Баян Монгол” чуулгатай хамтран дуулж, 18 аймгаар аялан тоглолт хийж явсан гэдэг.

Тэрээр саяхан өөрийн пэйж хуудсандаа “Шувуу баригчийн занганаас тавигдсан Жигүүртэн мэт өөрийгөө Авар” хэмээх пост, зургийн хамт оруулсан нь олны анхаарлыг татаж буй. Түүнийг гоо сайхны хагалгаанд орсон гэж шүүмжлэх хэсэг хүмүүс байхад “Энэ хүн 30 жил хөдөлмөрч, тууштай, гоё сайхан биеэ авч явлаа. Урлагтаа болон эр нөхөртөө үнэнч, нэр цэвэр өдийг хүрлээ” гэж сэтгэгдэл үлдээсэн хүмүүс ч байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ

Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний...

Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл болон “Элдэв-Очир” маркийг ЮНЕСКО бүртгэжээ

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс "Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл" ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн...

трэнд