No menu items!
HomeЭрүүл мэндХүүхдийн чих өвдснийг хэрхэн шалгаж мэдэх вэ

Хүүхдийн чих өвдснийг хэрхэн шалгаж мэдэх вэ

-

Чихэнд ус орох, салхи авах эсвэл хоолой өвдөхөд чих өвдөнө. Чих нь өвдсөн хүүхэд маш их уйлдаг. Хүүхэд яасан нь мэдэгдэхгүй мээмээ ч идэхгүй уйлаад байвал чих нь өвдсөн эсэхийг шалгаарай. Чих өвдсөн үед амаа том ангайхаар өвдөөд байдаг болохоор мээмээ хөхөж чаддаггүй.

Шалгах: Уйлаагүй тайван үед нь хурууны өндгөөр хүүхдийн 2 чихний арын хонхорхойд дарахад час гээд уйлж байвал чих нь өвдсөн байна гэсэн үг.

Арга хэмжээ авах: Хамгийн үр дүнтэй арга нь бүлээн жин тавих. Даавуунд шар тос шингээгээд халаагаад жин тавина. Хэт халуунаас сэргийлээрэй. Шар тос их хүчтэй халдаг шүү. Мөн шар будаагаар жин тавьж болно. Би бол жижиг даавуун уут оёод дотор нь шар будаа хийгээд халаагаад жигнэдэг. Шар будааны жин халуунаа удаан барьдаг юм. Ер нь нярай ч гэлтгүй хүүхэд том хүн бүгд энэ аргыг хэрэглэж болно. Дөнгөж төрсөн ээжүүд маань чихээ бөглөж. малгай өмсөхөө мартав аа.

Сэргийлэх: Гадуур гарах, цонх хаалга нээхдээ хүүхэддээ малгай өмсгөх, чихэнд нь хөвөн хийх, усанд оруулахдаа чихийг хуруугаараа дарж ус орохоос сэргийлэх хэрэгтэй. Мөн дөнгөж төрсөн ээжүүд хүүхдээ хэвтүүлж хөхүүлэхгүй байхыг зөвлөе. Зарим ээжүүд хүүхдээ хоёр сар хүртэл нь байнга босч хөхүүлдэг юм билээ.

Анхаарах нь: Чих өвдсөн үед манай ээжүүд шээсээ дусаах, эсвэл янз бүрийн дусаалга дусаагаад байдаг. Чих өвдсөн үед дур мэдэн ямар нэгэн юм чихэнд дусааж болохгүй гэж мэргэжлийн эмч зөвлөсөн юм шүү. Эмчид үзүүлэх боломжгүй үед эхний ээлжинд бүлээн жин тавиад, тэгээд мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүүлэх нь хамгийн зөв.

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд