No menu items!
HomeЗөвлөгөөШүдээ хавирахыг хэрхэн болих вэ

Шүдээ хавирахыг хэрхэн болих вэ

-

Эмч нарын дүгнэж байгаагаар шүд хавирах хамгийн гол шалтгаан нь ядаргаа гэжээ. 10 эрэгтэй тутмын хоёр нь шүдээ хавирдаг байхад, 10 бүсгүй тутмын зургаа нь шүдээ хавирах зуршилтай байдаг гэнэ. Тэгвэл энэ зуршлаасаа салахын тулд бид юу хийж чадах вэ?

– Орой унтахдаа уруулаа жимийсэн ч шүдээ салгаж унтахыг хичээгээрэй. Өдөрт юм ярихгүй үедээ ч энэ үйлдлийг давтаж хийгээрэй. Эрүүгээ суллаад гүнзгий амьсгаа ав. Хамгийн чухал нь дээд, доод шүдээ нийлүүлж болохгүй.

– Унтахын өмнө бүлээн устай ваннд жаахан хэвтээрэй. Бүлээн ус эрүүний булчинг тайвшруулж өгнө.

– Унтахын өмнө ойрхон бага зэрэг алхах, хөнгөн дасгалууд хийж болно. Шүд хавирах зуршлыг бий болгож байгаа стрессийг арилгахад тустай.

– Хэрвээ өдрийн цагаар ч шүдээ зуудаг бол өөртөө байнга сануул. Нэг л мэдэхэд шүдээ тас зуучихсан сууж байвал суллаад тайвшир. Юм идэхээс бусад үед шүдээ хооронд нь бүү “уулзуул”

– Хамгийн гол шалтгаан болох стрессээ тайлаарай. Өөрийнхөө дуртай зүйл, хоббинд цаг гаргаж болно. Ном унших, халуун цай уух, намуухан хөгжим сонсох гэх мэт.

– Унтахын өмнө халуун бүлээн усанд норгосон алчуураар эрүүнээс чихний ар хүртэл жин тавиарай. Энэ нь эрүүний булчинг суллаж өгнө.

– Бүх биеийн массаж хийлгээрэй. Мэдээж эрүүндээ ч гэсэн сайн массаж хийлгэх нь тустай

– Хатуу мах, хатуу талх, ааруул, ээзгий, бохь болон бусад зажлуур ихтэй хоол хүнс аль болох бага хэрэглээрэй.

– Хүнсний бүтээгдэхүүнүүдээс кола, кофе, архи, шоколад зэргийг ч мөн адил аль болох хэрэглэхгүй бол сайн

– Үзэг, бал, соруул зэрэг зүйлсийг амандаа зууж зажлах зуршлаа хаяарай.

Хэрвээ эдгээр аргууд нөлөөлөхгүй бол эмчид хандахыг зөвлөе. Байнга шүдээ хавирах нь эрүүнд гажиг үүсгэх, шүд гэмтээх аюултай байдаг тул тоолгүй өнгөрч болохгүй юм.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд