No menu items!
HomeЗөвлөгөөХужир ходоод, дотор эрхтнийг цэвэрлэнэ, хордлого тайлна, цөс хөөнө

Хужир ходоод, дотор эрхтнийг цэвэрлэнэ, хордлого тайлна, цөс хөөнө

-

Хужирын ач тусыг талаар хужир бэлтгэн нийлүүлдэг “Дөлгөөн Тамир” ХХК-ийн ажилтан Б.Нэмэхжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Манайхан хужир гэж ярьдаг ч төдийлөн хоол хүнс, ахуйн хэрэглээндээ ашиглахгүй байх шиг. Ер нь хужир ямар ид шидтэй юм бэ?

-Хужир 99 хувь эрдэмтэй, нэг хувийн гэмтэй, харин давс нэг хувь эрдэмтэй, 99 хувийн гэмтэй юм шүү дээ. Хужир бол анагаах чадвартай маш сайн бүтээгдэхүүн. Тухайлбал, даралт бууруулна, цус харвахаас сэргийлнэ, ходоод, дотор эрхтнийг цэвэрлэнэ, хордлого тайлна, цөс хөөнө, ядаргаа тайлна. Олон сайн талууд бий.

-Яаж хэрэглэх вэ?

-Хэрэглэхэд амархан. Хужирыг цайндаа байнга хийж уувал ядаргаа тайлахаас гадна харвалтаас сэргийлдэг. Ер нь хоёр литр цайнд 0.5-0.7 граммыг хийж буцалгаж уудаг. Мөн хужиртай бүлээн усаар толгойгоо угааж, хөлөө дүрвэл даралт бууна. Үүний дараа гурван орой ваннанд сууж, арчилгүй дулаан хучиж хэвтэнэ. Цээж хорсох, дотор эрхтнийг угаах буюу хордлогод орсон үед нэг аяга усанд 0.3 грамм хужир хийж буцалган бүлээнээр нь уувал сайн. Түүнчлэн аяга, сав, суулгыг угаахаас гадна боорцогны зуурмаганд ч хийж хөөлгөж болно. Үсээ хужираар угаавал намирсан зөөлөн болж хуйханд тэжээл өгдөг.

-Цайны хужир гэх юм. Тэгэхээр дотроо бас олон янз байх нь ээ?

-Хужир нь хүнсний, малын гэж хоёр янз бий. Малд хужир өгвөл өвчнөөс сэргийлнэ. Хавар зутарсан үед нь хужир долоолговол тарга тэвээрэг сайн авдаг. Ер нь өвс тэжээлийн хажуугаар малд хужир өгөхийг манай малчид эрхэмлэж ирсэн. Хужирт орсон мал гэж бий. Мал хүртэл хужир идэх дуртай байхаар хужирын ач тус их юм.

-Цайны хужирын онцлог нь юу бол?

-Найрлагад нь олон төрлийн давснаас гадна зэс, цайр, йод, төмөр зэрэг микро элементүүд бага хэмжээгээр ордог. Шимт чанар сайтай эрдэс тэжээлд тооцогддог болохоор хүний биед сайн нөлөө үзүүлдэг. Мөн хужирт нүүрс хүчлийн натрийн давс болох карбонат бикарбонат зонхиолдог онцлогтой.

-Хэр удаан хадгалаж болох вэ?

-Хужир өөрөө эрдэслэг чанартай учраас хадгалах хугацаа гэж байхгүй ээ.

-Хоолонд яаж хэрэглэх вэ?

-Ихэвчлэн цайнд хийж уудаг. Сүүтэй цайнд хийж ч болно. Яагаад гэвэл цай нь 100 хувь ус байдаг болохоор илүү шингэц сайтай байдаг л даа. Өнөө үед хүмүүс их стресст ордог болсон болохоор хужирыг хэрэглэвэл их зүгээр. Тэгээд ч үнэ хямд, байгалийн цэвэр бүтээгдэхүүн шүү дээ.

-Хаанаас олборлодог юм бэ?

-Манай орны Увс аймгийн Буулт, Архангай аймгийн Цайдам, Дөрөө цагаан, Дорнодын Шар бүрд зэрэг цөөн тооны эрдэст нуур хужирын тогтмол хурдастайгаас гадна улирлын чанартай хурдас үүсдэг. Түүнчлэн хужирын хурдас будэг тунгалаг, шарга ногоовтор өнгөтэй байдаг л даа. Мөсөн хужирын хольцоос хуурай хужирын өнгө ихээхэн шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, шаврын хольц багатай бол өнгө нь дун цагаан байдаг гэсэн үг юм.

-Танай компанийнхан өөрсдөө очиж олборлодог юм уу?

-Үгүй ээ, нутгийн иргэд олборлоод манай компанид нийлүүлдэг. Манайх олборлосон хужирыг нь Улаанбаатарт оруулж ирж ёс журмынх нь дагуу шинжлүүлж, технологийн дагуу үйлдвэрлэлийн аргаар боловсруулан савлаж ард түмэндээ хүргэдэг.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд