No menu items!
HomeНийгэмӨөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа...

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

-

“Тод каннам” гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус эмнэлгийн захирал Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2020 онд шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхээс энэ оны хоёрдугаар сард эл хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эмнэлгийн захирлыг цагаатгаж, мэс заслын болон мэдээгүйжүүлэгч эмчид тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож,  эмчлэх эрхийг тус тус 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байна. Гэхдээ бага насны хүүхэдтэй гэх үндэслэлээр нэг эмчид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулжээ.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гэм буруутайд тооцогдсон эмч нарын болон цагаадсан этгээд болох эмнэлгийн захирал нарын өмгөөлөгч Э.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжав нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

Эмнэлгийн захирлыг цагаатгаж, мэс заслын болон мэдээгүйжүүлэгч эмчид тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноосон байна.

Шүүх гомдлыг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүх эмнэлгийн захирлыг цагаатгасныг, мэс заслын болон мэдээгүйжүүлэлтийн эмч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хууль ёсны үндэслэлтэй байна гэж дүгнэв. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой өөрчлөлт оруулан Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг олгож, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд