No menu items!
HomeУлс төрЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзжээ

-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн нөлөө бүхий улстөрчтэй уулзаж, санал солилцож буйдаа баяртай байна гээд ноён Тони Блэйр гурван удаа Монголд зочилж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж байсан тул Монголын талаар тодорхой мэдээлэлтэй байдагт талархал илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улс 1992 онд ардчилсан хөгжлийн замыг тууштай сонгож, ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох, шашин шүтэх зэрэг ардчиллын суурь үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөө багагүй сорилтыг туулсан. Гэсэн ч монголчууд ардчиллыг хөгжүүлэх үйлсдээ үргэлж ахиц дэвшил гаргасаар ирснийг хэлэхэд таатай байна. Монгол Улс олон улсын сайн засаглалын туршлагаас суралцахыг эрхэмлэдэг. Ардчиллыг бэхжүүлэхэд олон ахиц дэвшил гарч байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Тони Блейр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах завшаан тохиосонд хариу талархаад түүний байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлэв. Монгол Улс бүс нутгийн хэмжээнд ардчилсан тогтолцоог амжилттай хөгжүүлж буй улс учраас цаашид улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол Улсад өрнүүлж буй авлигын эсрэг томоохон тэмцэл, засаглалын нээлттэй байдал, хараат бус шүүх засаглалыг бэхжүүлэх чиглэлээр реформ хийж байгааг өндрөөр үнэллээ.

Тони Блэйрийн дэлхийн өөрчлөлтийн хүрээлэн нь эдийн засгийн шинэчлэл, хууль дээдлэх зарчим,  хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Их Британи, АНУ, Африк, Ойрх Дорнод, Сингапур, Филиппин, Вьетнам, Индонез, Малайз, Энэтхэг зэрэг улс орнуудад  үйл ажиллагаа явуулдаг.

Түүний багийнхан 2014 онд Улаанбаатарт ирж Засгийн газартай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байжээ.

Эх сурвалж: ЗГХМОНХХ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд