No menu items!
HomeЭрүүл мэндДэлгэцийн донтолтын үед огцом ууртай болох шинж илэрнэ

Дэлгэцийн донтолтын үед огцом ууртай болох шинж илэрнэ

-

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн амралтыг үр дүнтэй байлгах, хүүхдийн сэтгэл зүйн эрүүл, аюулгүй байдлыг хангах бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зөвлөмж гаргажээ.

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх юм.

Дэлгэцийн донтолтоос болж гарах өөрчлөлтүүд:

  • Огцом ууртай болох
  • Мартамхай болох
  • Нойрондоо муудах
  • Анхаарал тогтворгүй болох
  • Зүүдэндээ ярих, босож явах
  • Сэтгэл санаагаар унах, дуугаа хураах зэргээр өөрчлөлт ордог байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн:

  • Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах, тэдэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрүүлж, цаг гаргах
  • Хүүхдийнхээ зөв үйлдлийг үргэлж сайшааж, урамшуулж байх
  • Хүүхдийнхээ сонирхлыг байнга дэмжиж, сонирхлоо хөгжүүлэх боломж бололцоогоор хангах
  • Хүүхдэд гэртээ тав тухтай байх боломж, бололцоо бүрдүүлэх
  • Хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулан, багштай нь байнга холбоотой байх

Эх сурвалж: Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд