No menu items!
HomeНийгэмЕрөнхийлөгчийн мэндчилгээтэй холбогдуулан гурван хүнд хариуцлага тооцжээ

Ерөнхийлөгчийн мэндчилгээтэй холбогдуулан гурван хүнд хариуцлага тооцжээ

-

Монгол Улсын ерөнхийлөгч иргэдэд шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэх үеэр зарим иргэн өөрийн хийсэн бичлэг, зургаа цахим орчинд түгээсэн асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

ЦЕГ-ын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатар “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар иргэн бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал нийгмийн хэв журмыг гажуудуулах үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй байдаг. Энэхүү үүргийг зөрсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох зохицуулалттай.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд гарсан мэдээллийг шалгаж, дээрх хуулийн дагуу шийдвэрлэсэн. Үндсэн хуульд Ерөнхийлөгч төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл мөн, Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг. 

Ерөнхийлөгчийн бие, нэр төр, ордон өргөө халдашгүй дархан эрхтэйг Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан. Ерөнхийлөгчийн мэндчилгээтэй холбогдуулан гурван хүнд хариуцлага тооцсон. Зарим иргэнд зөвлөж, олон нийтийн сүлжээнд тавьсан контентуудыг устгуулах талаар зөвлөсөн” хэмээн хэлэв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд