No menu items!
HomeUncategorizedТ.Навчаа: Сүүлийн үед ковидын халдвар хүүхдүүдэд ларингитаар их илэрч байна

Т.Навчаа: Сүүлийн үед ковидын халдвар хүүхдүүдэд ларингитаар их илэрч байна

-

Энэ намраас БНХАУ-д гарсан микоплазмын шалтгаантай хатгалгаа өвчний талаар Т.Навчаа эмч мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ намраас эхлээд Хятадад гарсан микоплазмын шалтгаантай хатгалгаа нь айхавтар аюултай биш. Уг өвчнөөр 5-40 насныхан өвддөг. 5-аас доош насны хүүхдүүдэд микоплазмын халдвар тохиолдох нь ховор.

Мэргэжилтнүүд халдварыг 4-7 жилд нэг удаа дэгдэж байгааг судалсан байдаг.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ХӨСҮТ/ мэдээлэл хийхдээ микоплазмын халдварыг явдаг хатгалгаа гэж нэрлэж байсан. Микоплазмын хатгалгаа нь хөнгөн учир өвчилсөн хүн сургууль, ажилдаа явж байдаг учир явдаг хатгалгаа гэдэг.

Амьсгалын замын синтициал вирусийг хүмүүс сүүлийн үед сайн мэддэг болсон. Нэгээс доош насныханд хүнд өвчин. Синтициал вирус нь амьсгалын зам бөглөрөх, хүүхэд шуухинаатай амьсгалах замаар илэрдэг учир заавал эмчид хандаарай.

Сүүлийн үед КОВИД хүүхдүүдэд ларингитаар/төвөнхийн цочмог үрэвсэл/ их илэрч байна. Өөрөөр хэлбэл ларингиттай хүүхдүүдийн шалтгаан нь КОВИД байна. Ларингитийн эмчилгээний заавар гарч, хяналтад орсон” гэв.

Түүний хэлснээр томуу, томуу төст өвчин, уушгины хатгалгаа, КОВИД өвчин дунджаар 1-2 долоо хоногт эдгэрдэг. Дутуу, жин багатай төрсөн ой хүрээгүй хүүхдүүдэд 3-4 долоо хоног үргэлжилдэг байна.

Өвдсөн хүүхэд 1-2 долоо хоногийн дараа хоол, нойрондоо сайжирч, цовоо сэргэлэн, амьсгаадахгүй хэрнээ цөөн ханиалгавал аюулгүй. Ханиалгахаас өөр шинж тэмдэг илрэхгүй бол санаа зовох хэрэггүй. 

Хатгалгааны дараах цөөн ханиалга нь дөрвөн долоо хоног хүртэл үргэлжилж болно гэдгийг зөвлөлөө.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд