No menu items!
HomeUncategorizedГацуур модны болон бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байхыг анхаарууллаа

Гацуур модны болон бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байхыг анхаарууллаа

-

Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хотхоны IV давхрын айлд гал гарлаа гэх харамсалтай дуудлага, мэдээлэл 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07:10 цагийн үед бүртгэгдсэн.

Яг одоо хойшлуулшгүй ажиллагааг цагдаагийн болон мэргэжлийн байгууллагынхан хамтран явуулж байгаа ба гал түймрийн улмаас нийт долоон хүн амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдэж, урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй гал гарсан байж болзошгүй байна.

Жил бүрийн өдий үеэс эхлэн шинэ он гартал айл бүхний хүндэт хойморт бяцхан хүүхдүүдийн хөөр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэн сүндэрлэдэг гацуур мод нь шатамхай чанар өндөртэй. Иймд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал юм.

Иймд Та бүхэн дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх
  • Бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байх
  • Зөвхөн насанд хүрсэн хүнтэй үед асаалттай байлгах, гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэх, халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
  • Бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх
  • Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх
  • Гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах

Мэргэжлийн байгууллагын асаасан бол унтраа, залгасан бол салга гэдэг аюулгүйн зарчмыг байнга хэрэгжүүлж, шинэ жилийн гацуур модноос үүсэлтэй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд