No menu items!
HomeОнцлохБ.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг 5%-д хүргэх ямар ч боломжгүй

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг 5%-д хүргэх ямар ч боломжгүй

-

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаад байгаа. Түүний саналыг дэмжигчийн тоо 30 хоногийн дотор 100,000-д хүрвэл хууль санаачлах боломж нээгдэнэ. Харин НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх эсэх талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Ямар ч боломжгүй. Энэ бол татварын тогтолцооны асуудал бөгөөд гэнэт шийддэг зүйл биш. Бүх талын нөлөөллийг сайтар судалж байж ярих учиртай. Татварын асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв үү, буруу юу гэдгийг бодолцох хэрэгтэй.

Мэргэжлийн яамнаас санал асууж, судалгаа авах бол бид бэлэн. Хамгийн их судалгаа шинжилгээ нь Сангийн яаманд бий.

НӨАТ бол төсвийн орлого бүрдүүлэх, далд эдийн засгийг ил болгох үндсэн хоёр зорилготой. Хамрагдалт нь одоо 69% дээр ирж байна. Олон улсын үнэлгээгээр бол хангалтгүй үзүүлэлт бөгөөд 90% хүрч байж, далд эдийн засаг ил боллоо гэж үзнэ.  

Мөн НӨАТ бол манай төсвийн хамгийн тогтвортой хэсэг. Ирэх онд буцаан олголтод 400 тэрбум төгрөг оногдоно. Харин 5% болговол нэмж 600 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Энэ бол маш өндөр дүн. Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан, маргааш хэлэлцэж эхлэх гэж буй энэ үед ийм асуудал байх боломжгүй” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд