No menu items!
HomeОнцлох"Монголд сэтгэцийн эрүүл мэндийн хамгийн сүүлийн судалгааг 10 жилийн өмнө хийсэн"

“Монголд сэтгэцийн эрүүл мэндийн хамгийн сүүлийн судалгааг 10 жилийн өмнө хийсэн”

-

Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тус өдрийг тохиолдуулан энэ сарын 13-14 хооронд “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний эрхийн түгээмэл асуудал” уриан дор олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар ЭМЯ-нд мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Соккоро Эскаланте  “Дэлхий дахинд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал түгээмэл тохиолдож, ачаалал үүсгэсээр байна. Улс орнуудад зонхилон тохиолдож буй сэтгэцийн ноцтой эмгэг болох шизофрени, хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн хувьд бусад хүн амтай харьцуулахад 10-20 жил бага насалдаг. Гэтэл эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн талаар хамгийн сүүлийн судалгааг 10 жилийн өмнө хийсэн байна. 2013 оны байдлаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай амьдарсан байдаг. Энэ асуудлыг үүсгэж байгаа гол хүчин зүйл нь жендер, гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа, гэрлэлтийн байдал, ажилгүйдэл, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх болон нийгмийн орчин. Тиймээс энэ жилийн Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг  “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний эрхийн түгээмэл асуудал” уриан дор тэмдэглэж байна. Үүний шалтгаан нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ялгаварлан гадуурхагдах, шударга бус байдалд өртөх, хүчирхийллийн хохирогч болох нөхцөл байдалд амьдарч байгаа учраас тэднийг хамгаалах, анхаарал хандуулах хэрэгцээ шаардлага тулгараад байна” гэв.

ДЭМБ-ын 2001 оны тайлан мэдээнд дэлхийд 450 сая сэтгэцийн эмгэгтэй иргэн байна гэсэн бол 2019 оны тайлан мэдээнд дэлхийд нийт 970 сая хүн сэтгэцийн эмгэгтэй буюу найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй болж өссөн байна. Тухайлбал, 280 сая хүн сэтгэл гутрах эмгэгтэй, 301 сая хүн сэтгэл түгших эмгэгтэй буюу сэтгэцийн эмгэгийн дийлэнх хувийг эзэлж байгаа юм.

Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд сэтгэл гутрах эмгэг 28, сэтгэл түгших эмгэг 26 хувиар  нэмэгдсэн аж. Мөн зан үйлийн эмгэгтэй 40 сая хүн, хоёр туйлт эмгэгтэй 40 сая хүн, шизофренитэй 24 сая хүн, хооллох дурын эмгэгтэй 14 сая хүн байна гэсэн тоо мэдээ бий. Харин 2019 онд дэлхийд нийт 703,000 хүн амиа хорлон нас барсан байна.

Харин манай улсын хувьд 2013 онд СЭМҮТ-өөс улсын хэмжээнд хийсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай, тэр дундаа 18-64 насны хүмүүсийн дунд авч үзвэл таван хүний нэг нь сэтгэл түгших, 5-6 хүн тутмын нэг нь органик бус нойрны эмгэгтэй, зургаан хүн тутмын нэг нь архаг ядаргаатай, найман хүн тутмын нэг нь тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа эмгэгтэй, 15-16 хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй, 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг “Эрүүл мэндийн салбараас сүүлийн таван жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн ажлуудад дараах эерэг үр дүнд гарсныг танилцуулсан. Тэрбээр,

  • Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийгдэж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх бодлого баримтлан ажиллалаа,
  • Улсын төсвөөр СЭМҮТ-ийн шинэ цогцолборыг барьж, сэтгэцийн эмгэгтэй иргэд үйлчлүүлэхэд тав тухтай орчин бүрдсэн,
  • Нийгмийн эрүүл мэндийн алба байгуулагдаж нийт хүн ам, бусад салбар байгууллагад ажиллаж эхэлсэн,
  • Сэтгэцийн эрүүл мэндийн орон тоо орон нутагт нэмэгдэж, аймаг, дүүрэг, нийгмийн эрүүл мэндийн төвүүдэд сэтгэц, донтолтын эмч, ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах шийдвэр гарч, энэ салбарт хүний нөөц нэмэгдсэн,
  • Эрүүл мэндийг дэмжих сангаас сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи мансууруулах бодисын хэрэглээг зохицуулах, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааг танилцуулах ажлыг зохион байгуулж, санхүүжилт олгосон,
  • Сэтгэцийн эмгэг, зонхилон тохиолдох тулгамдсан асуудлууд, эрсдэлт хүчин зүйл болох архи, тамхины тархалт, хэрэглээ зэрэг олон ажлыг зохион байгуулж хэрэгжүүлсэн байна.

Цаашид цахим орчинд контент үйлчилгээний аппликейшн шинээр нэмж шинэчлэх болон сэтгэцийн эрүүл мэндийн хүний нөөцийг бэхжүүлэх, иргэдийн харилцаа, хандлагыг зөв дадал хэвшилтэй болгох ухуулга, нөлөөллийн ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд