No menu items!
HomeУлс төрХ.Нямбаатар: Нийслэлд худалдан авахтай холбоотой харилцаанд нууцлал гэх ойлголт хэрэгжих боломжгүй

Х.Нямбаатар: Нийслэлд худалдан авахтай холбоотой харилцаанд нууцлал гэх ойлголт хэрэгжих боломжгүй

-

Нийслэлийн Засаг даргаар томилогдох гэж буй Х.Нямбаатар нийслэлтэй холбоотой асуудлын талаар дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр хэрхэн ажиллах талаар асуусан сэтгүүлчдийн асуултад “Нийслэлийн том данхар бүтцийг багасгах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх мөн урсгал зардлыг хэмнэж хэмнэсэн төсөв болгоныг газар чөлөөлөлт рүү тавих ёстой.

Эдгээрийг хийхэд Нийслэлийн эрх зүйн байдал түүнийг дагасан хуулиудыг боловсруулдаг хуулийн баг хэрэгтэй. Иймд би албан ёсоор томилогдвол Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд хамт ажиллаж байсан зарим хүндээ хамтрах санал тавина гэж бодож байгаа.

Анх удаа бонд гаргах гэж байгаа юм билээ. Бондын мөнгийг юунд, хэзээ зарцуулах вэ гэдгээс шалтгаалж энэ шийдвэрийг эргэж харах хэрэгтэй. Яагаад гэвэл Сэлбийн далан дагасан босоо замыг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн дуусаагүй барилгуудыг дуусгах зорилго агуулагдаж байгаа. 

Автобусны асуудлын тухайд Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхантай энэ асуудлаар ярилцсан. Ногоон автобуснуудаас гадна цахилгаан автобус ороод ирчихсэн байгаа юм байна. Гааль дээр татвар гаалийн төлөгдөөгүй автобуснууд байна.

Энэ бүгдийг эргэж хараад худалдан авах ажиллагааг яаж цуцалж хүчингүй болгох асуудлыг хууль эрх зүйн хувьд гаргалгаа гаргаж байж дараагийн ээлжид ямар автобуснуудыг хурдан хугацаанд худалдан авч түгжрэлийг бууруулахад ашиглана. 

Нийслэл хотод худалдан авахтай холбоотой харилцаанд нууцлал гэх ойлголт хэрэгжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаа” гэв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд