No menu items!
HomeОнцлохКим Ки Ёл: Монгол Улсын иргэд, Ерөнхий сайд, Засгийн газраас уучлалт гуйж байна

Ким Ки Ёл: Монгол Улсын иргэд, Ерөнхий сайд, Засгийн газраас уучлалт гуйж байна

-

Zyle Daewoo Bus компаниас нийлүүлсэн автобусны талаар тус компанийн удирдлага өнөөдөр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн байранд хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

“Zyle Daewoo Bus” корпорацын Ким Ки Ёл “БНСУ, “Daewoo” корпорацаас Монгол Улсын иргэд, Ерөнхий сайд, Засгийн газраас уучлалт гуйж байна.

Наашаа ирэх замдаа хуучин Daewoo автобус явж байгааг өөрийн нүдээр харсан. Анх 400 ширхэг автобус оруулж ирэх гэрээнд гарын үсэг зурсан хүн нь би байна. 12, 13 жилийн дараа эдгээр автобус монголд явж байгааг хараад би гайхсан, сэтгэл хөдөлсөн.

КОВИД-19 цар тахлаас болж, дэлхийн автобусны үйлдвэрүүд зогсолтод орсон. Манай компани ч нэлээд хүнд байдалд орсон. Дэлхий нийт, ард иргэд энгийн байдалдаа ороход бид Катар, Саудын Араб, Ирак, Судан улсад автобус нийлүүлэх гэрээ хийх шийдвэрээ гаргасан. 

Одоогийн байдлаар “Тэнүүн-Огоо” компанийн захирал Ганхуягтай миний бие Монгол Улсад 600 шинэ автобус нийлүүлэх гэрээг хийж, энэ төслийг эхлүүлсэн байгаа юм.

Сүүлд гэхэд бид Арабын Эмират улстай гэрээ хийгээд туршилтын нэг автобус явуулахад, дахиад 100 автобус шаардсан байгаа. ОХУ-ын томоохон хотуудад 500 ширхэг автобус явуулдаг.

Миний зүгээс Монгол Улстай гэрээ хийж байгаа нь манай компани цаашаа ОХУ зэрэг хойд улсуудтай хамтарч гэрээ хийгээд автобусаа явуулна гэдэгт итгэлтэй байгаа.  

Монголын цаг агаарын нөхцөл байдал ОХУ-тай төстэйг би өөрөө анзаарсан.

Монгол Улс манай компани, улстай нөхөрлөлийн харилцаатай байдаг. Өмнө нь автобус нийлүүлж байсан болохоор шинэ автобусыг 30%-ийн хөнгөлөлттэй үнээр өгч байгаа.

Монголоос захиалга өгөхөд манай үйлдвэр богино хугацаанд хурдан хийсэн болохоор жижиг алдааг гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ том алдаа биш.

Сүүлийн хоёр өдөр сошиал ертөнцөөс муу мэдээ сонссон. Үүнийг хуурамч мэдээ гэж хэлж байна.

Мөн автобусны арлын дугаар буюу VIN number шалгаж үзэхэд 30 жилийн настай гарч ирсэн гэдэг мэдээллийг хараад шоконд орсон. Манай компани БНСУ-ын хуулийн дагуу арлын дугаарыг үйлдвэрлэсэн автобус дээрээ суурилуулдаг. Тэр худал мэдээлэл байсан.

Оруулж ирсэн автобус нь гар дамжсан, хуучин автобус гэсэн мэдээллийг уншаад цочирдсон. Монгол Улсын иргэдийн үзэл бодол өөр байж магадгүй. Манай байгууллагын хувьд 2012 онд гаргасан дөрвөлжин загвартай автобус нь удаан тэсэх чадвартай гэж үздэг.

Daewoo корпорац олон улсад охин компани ихтэй. Тэдний нэг нь Казахстанд байдаг. Казахстаны Daewoo корпорац уг автобусыг Монголд хямд үнээр борлуулж чадна гэсэн хуурамч мэдээлэл явж байсан. Манай корпорац дээрээсээ бүх зүйлээ хариуцдаг, шат дараалалтай явдаг. Казахстаны салбар бидэнтэй хэлэлцэхгүйгээр Монгол Улсад автобус нийлүүлэх боломжгүй.

Манай компани чанарыг эрхэмлэдэг. Автобус чанартай байх тусам удаан хэрэглэгдэнэ.

“Тэнүүн-Огоо” компанийн захирал Ганхуяг манай үйлдвэрт шинэ дэлгэц, нэмэлт халаалт, АС суурилуулах шаардлагыг тавьсан. Энэ бүгдийг автобусандаа хийгээд явуулсан.

Орж ирсэн автобуснаас хар утаа их ялгарсан гэдэг мэдээлэл нь хуурамч. Монголын дизель түлшний чанар муу болохоор эхэндээ хар утаа гарахыг үгүйсгэхгүй, яваандаа зүгээр болно. Үүнийг бид баталж байна” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд