No menu items!
HomeНийгэмЖ.Бямбадулам: Автобус худалдан авахтай холбоотой тагнуулын байгууллагаас НЗДТГ-т зөвлөмж ирүүлсэн

Ж.Бямбадулам: Автобус худалдан авахтай холбоотой тагнуулын байгууллагаас НЗДТГ-т зөвлөмж ирүүлсэн

-

Солонгосын “Daewoo Bus” компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобустай холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгөв. 

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам “Өнгөрсөн онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх А/1.600 тоот захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Энэ захирамж болон бусад холбогдох үйл ажиллагааг ямар нэгэн нууцад хамааруулсан асуудал байхгүй. Уг ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 дэх заалтыг үндэслэсэн.

Тус заалтад “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн байдаг.

Тодруулбал,

  • Хуулиар төрийн нууцад хамааруулсан
  • Үндэсний аюулгүй байдалтай хамаарал бүхий
  • Галт зэвсгийн гэх гурван үндсэн нөхцөлийн аль нэг байвал хамаарахгүй зохицуулалттай.

Улмаар “Худалдан авах ажиллагаа үндэсний аюулгүй байдалтай хамааралтай юм байна” гээд Тагнуулын Ерөнхий Газраас НЗДТГ-т зөвлөмж ирүүлсэн байдаг.

Техникийн бүрэн бус байдал үүсэж, зам тээврийн осол гарах, өвлийн улиралд -40 хэмийн хүйтэнд 40 минутаас дээш хугацаанд иргэд автобусны буудал дээр хүлээх зэрэг нь иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай орчин нөхцөлд амьдрах эрхийг ноцтой зөрчихөд хүргээд байгаа учраас ТЕГ-аас Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 3.4-т хамааруулах боломжтой, ингэх нь зүйтэй гэх зөвлөмжийг ирүүлсэн.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний аюулгүй байдалд хамааруулж, худалдан авах үйл ажиллагаа хийгдсэн. Харин нууцад хамааруулсан зүйл байхгүй” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд