No menu items!
HomeНийгэмМонгол, Саудын Араб улс хооронд иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх нь чухал болохыг...

Монгол, Саудын Араб улс хооронд иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх нь чухал болохыг онцолжээ

-

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал нь манай хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэж, цаашид эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд байгаль орчин, аялал жуулчлал, хөдөө, аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

Ингэхдээ хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн чухлыг онцлов.

зураг

Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан-ын халуун дотно мэндчилгээг уламжилж, цаашид хоёр улсын хоорондын харилцааг шинэ шатанд гарган бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэсэн байна.

Түүнчлэн уулзалтын үеэр талууд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай талуудын 16, 17 дугаар бага хурлыг Монгол Улс, Саудын Арабын Хаант Улс тус тус хүлээн авч зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцжээ. 

зураг

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд