No menu items!
HomeОнцлохЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзлаа

-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауди-г хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв.

Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа тэргүүлдэг Саудын Арабын Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг хэллээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгааг тэмдэглэв.

Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16 болон 17 дугаар бага хурлыг Саудын Арабын Хаант Улс,  Монгол Улс зохион байгуулах чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-ын халуун дотно мэндчилгээг уламжлав.

Тэрбээр байгаль орчин болон бусад боломжит бүх салбарт харилцан ашигтай хамтрах эрмэлзэл дүүрэн байгаагаа тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна. 

зураг
зураг
зураг
зураг

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлгчийн Тамгын газар 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд