No menu items!
HomeОнцлохШ.Гэрэлт-Од: "Шунхлай групп" нийслэлээс гарч буй шийдвэрийг зөвшөөрч буйгаа мэдэгдсэн

Ш.Гэрэлт-Од: “Шунхлай групп” нийслэлээс гарч буй шийдвэрийг зөвшөөрч буйгаа мэдэгдсэн

-

Үерийн эрсдэлтэй бүсэд буй ХУД-ийн гуравдугаар хорооны Шунхлай ШТС-ыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг “Шунхлай групп” ХХК-ийн төлөөлөлд өнөөдөр танилцуулж хүлээлгэн өглөө. 

Энэ үеэр “Шунхлай групп” ХХК-ийн техник, технологи хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од ШТС-ыг албадан буулгах ажлын талаар байгууллагынхаа байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр “Манай компани зүгээс мэдэгдлийг хүлээж авлаа. Нийслэлийн орлогч даргын ярьж буй асуудал, үер усны гамшгийг ойлгож байгаа. Анхнаасаа хүлээн зөвшөөрсөн учир энэ ШТС-ыг нүүлгэн шилжүүлэх байр суурьтай байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.

Энэ ШТС нь газар эзэмших, олгох, барилга байгууламж барих, зураг төсөл, улсын комисс гэх мэт зүйлс хуулийн дагуу явагдаж хүчин төгөлдөр хэрэгжсээр өдий хүрсэн. Манай ШТС үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болж байна. Энэ хугацаанд нэг ч удаа ШТС-ыг буулгах талаар яриагүй. Одоо л яригдаж байна. 

Манай компани албан тоотоор Нийслэлээс гарч буй шийдвэрийг зөвшөөрч буйгаа мэдэгдсэн. Гэхдээ хуулийн дагуу явагдах ёстой. Өнөөдөр ирээд шууд буулгачих зүйл биш” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд