No menu items!
HomeНийгэмЛ.Оюунжаргал: Энэ сарын 15, 16-наас баруун болон төвийн аймгуудаар аянга цахилгаантай, усархаг...

Л.Оюунжаргал: Энэ сарын 15, 16-наас баруун болон төвийн аймгуудаар аянга цахилгаантай, усархаг аадар бороо орно

-

Гол, усны нөхцөл байдал, ирэх өдрүүдийн цаг агаарын мэдээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ОБЕГ-аас ЦУОШГ-тай хамтран өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Харин ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр аянга цахилгаантай аадар бороо удаан хугацаагаар үргэлжилдэг борооноос илүү их давтагдах болсон.

Долоо болон наймдугаар сард аянга цахилгаантай аадар бороо ордог учир долдугаар сарын 23, наймдугаар сарын 5-нд болсон усархаг, аадар борооны үер энэ сард үргэлжлэх нь.

Өчигдөр орсон борооны улмаас Туул гол Лүн орчмоор, Сэлэнгэ, Улз голуудын адгаар усны түвшин өмнөх өдрөөсөө 10-20 сантиметрээр нэмэгджээ. Орхон, Туул, Хараа, Онон, Балж, Бэлтэс, Үүр, Хэрлэн, Хархираа, Сэлбэ гол үерийн түвшнийг давсан байна. Эдгээрээс Сэлэнгэ аймгийн Хүдэр гол хамгийн их үертэй байна.

Энэ сарын 15, 16-наас эхлээд баруун, төвийн аймгуудын нутгаар үргэлжилсэн, аянга цахилгаантай, усархаг аадар бороо орно.

  • Наймдугаар сарын 15-ны өдөр Завхан, Баянхонгор, Хөвсгөл аймгийн нутгаар
  • Наймдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай, Хөвсгөл, Булган, Өвөрхангайн нутгаар
  • Наймдугаар сарын 16-ны өдөр Төвийн аймгуудын ихэнх нутгаар, Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн хойд хэсгээр, Дундговийн хойд хэсгээр усархаг, аянга цахилгаантай, аадар бороо орно.

Аянга цахилгаантай, усархаг, аадар борооны өмнө богино хугацаанд хүчтэй нөөлөг салхины үзэгдэл болно. Энэ үзэгдэл нь говийн нутгаар шороон хана босгодог. Наймдугаар сарын 17-нд зүүн аймгуудын нутгаар нөөлөг салхины үзэгдэл өнгөрнө.

Наймдугаар сарын 16-наас ихэнх нутгаар сэрүүснэ” хэмээн мэдээллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд