No menu items!
HomeНийгэмУруйн үерийн улмаас дөрвөн хүний амь эрсэджээ

Уруйн үерийн улмаас дөрвөн хүний амь эрсэджээ

-

Улаанбаатарт буусан үерийн үеэр амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд “Үерийн дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын болон цагдаагийн байгууллагад ирсний дагуу НОК, эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн алба хаагчид газар дээр нь очиж ажилласан. Холбогдох албаныхныг очиход үерт автсан айл өрхийн хүмүүс гэр орноо орхиод дайжиж явсан, 105 орчим тээврийн хэрэгсэл үерт автсан бөгөөд жолооч нар мөн машинаа орхисон явсан байдалтай байсан.

Үерийн үеэр дөрвөн хүний амь нас хохирсон болохыг зарласан. Үерт өртөж нас барсан дөрвөн иргэний шүүх эмнэлгийн дүгнэлт “Үерийн усанд амьсгал боогдож нас барсан” гэсэн дүгнэлт гарсан. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гаднын нөлөөгүй болохыг тогтоолоо” гэв.

Харин Иргэн Т-гийн дөрвөн хүүхэд өнчин үлдсэн байхад нуун дарагдуулсан байна гэх мэдээлэлд “Гурав дахь дуудлага буюу айлын байшин дотор цогцос байна гэх дуудлага мэдээллийн хохирогч 44 настай эрэгтэй Т болох нь тогтоогдсон. НОК болон дүүргийн онцгой комиссоос талийгаачийн дөрвөн хүүхэдтэй очиж, уулзаад нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх асуудлаар ярилцсан болохыг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн тайлбарыг өгөв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд