No menu items!
HomeНийгэмН.Шинэ-Оргил: Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн

Н.Шинэ-Оргил: Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн

-

Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны нутаг дэвсгэрийг хамарсан үерийн гамшиг наймдугаар сарын 5-ны өдөр боллоо.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны II хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу 21, 27, 29-р хороонд хамгийн ойр байрлах газар зохион байгуулахаар ажиллаж байна. Үерийн гамшигт газрын зөвшөөрөлтэй 228, зөвшөөрөлгүй 46 айл өртсөн.

Эхний ээлжинд зөвшөөрөлгүй 46 айлд төв замаас 2.5 км зайтай Богдын даваанд 5 га газар төлөвлөн, газар зохион байгуулалтын ажил хийж, эхний ээлжинд 20 айлын газрыг бэлэн болголоо. Гэрийн буурийг засаж, гэрийг нь бариад иргэддээ хүлээлгэн өгөхөөр бэлдээд байна.

Дээрх 20 айлын газрын захирамж наймдугаар сарын 9-ний өдөр гарсан. Үерт өртсөн зөвшөөрөлгүй 46 айлын зарим нь энэ байршилдаа 7-8 жил амьдарсан. Энэ үед онцгой болон цагдаагийн байгууллагаас үерийн эрсдэлтэй байршилд буусан байна, нүүх шаардлагатай гэсэн мэдэгдэл удаа дараа хүргүүлж байсан. Иргэддээ анхааруулахад амь нас, эрүүл мэндээ хамгаалж, мэргэжлийн байгууллагын зөвлөсөн байршлуудад буухыг хүсэж байна” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд