No menu items!
HomeНийгэмСэрэмжлүүлэг: Сэлбэ голын ус Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшнийг давсан

Сэрэмжлүүлэг: Сэлбэ голын ус Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшнийг давсан

-

Өнөөдрийн/2023.08.11/ байдлаар Хөвсгөлийн уулсаас Дэлгэрмөрөн, Үүр, Хангай нурууны өврийн Цагаантуруут голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Сэлэнгэ /Сүхбаатар/, Орхон, /Сүхбаатар, Орхонтуул/, Хараа гол /Дархан хот/, Бэлтэс /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр/, Халх /Ялалт баг/, Онон /Дадал/ Хэрлэн гол /Мөнгөнморьт/ орчимд үерийн түвшнийг 10-100 см мөн Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшнийг давжээ.

Балж гол /Дадал сум/ Хүдэр гол /Хүдэр сум/ орчимд үерийн аюултай түвшин 5-15 см даван үерлэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Гадаргын усны судалгааны хэлтэс

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд