No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЖ.Гантулга: Архи, согтууруулах ундаа хүний биед дутагддаг зүйл биш

Ж.Гантулга: Архи, согтууруулах ундаа хүний биед дутагддаг зүйл биш

-

“Архи, согтууруулах ундаа ба эрүүл мэнд” сэдвээр СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Архи, согтууруулах ундаа ба эрүүл мэнд

Архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн хүн өөрийнхөө амьдралын дунджаар 29 жилийг алддаг гэсэн тоон мэдээлэл бий. Манай улсын эрчүүдийн дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ огцом нэмэгдэж байгааг зарим судалгаа харуулдаг. Өөрөөр хэлбэл архины хэрэглээ нэмэгдэж буй дэлхийн цөөн хэдэн орны тоонд Монгол багтаж байна. Тухайлбал нэг хүнд ногдох архины хэрэглээний түвшин нь Ази тивдээ дөрөвдүгээрт орж байгаа юм.

Монгол хүмүүсийн 30 гаруй хувьд нь архи задалдаг ферментийн ген байхгүйг судалгаагаар баталжээ. Тэрхүү ферментийн хэмжээ Европ хүмүүсээс 3.5 дахин бага болохыг тогтоосон байдаг. Энэ нь монголчуудын бие махбодод архи зохихгүй гэдгийг илтгэж байгаа юм.

Архины хамааралтай эсэхийг илрүүлэх дөрвөн асуулт байдаг. 

  1. Хэзээ нэгэн цагт та архи уухаа багасгах хэрэгтэй гэж бодож байсан уу?
  2. Хэн нэгэн таныг их ууж байна гэж шүүмжлэн дургүйг тань хүргэж байсан уу?
  3. Та өөрийн архи уух явдлаа буруу гэж бодож, сэтгэл дундуур байж үзсэн үү?
  4. Өглөө босоод чичирч салгалахаа зогсоох гэж эсвэл эвгүйрхсэн дотроо засахын тулд дахин архи ууж үзсэн үү?
  • Хэрэв нэг асуултад “тийм” гэж хариулсан бол асуудалтай хэрэглэгч байж болзошгүй
  • Хоёр болон гурван удаа “тийм” гэж хариулсан бол асуудалтай хэрэглэгч мөн
  • Хэрэв дээрх бүх асуултад “тийм” гэж хариулсан бол архинд донтох эмгэгтэй буюу зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзнэ.

Архины шалтгаанаар бие махбодод гардаг өөрчлөлтүүд:

Элэгний хатуурал, улаан хоолой, элэгний хавдар, эпилепси болон осол гэмтэл, санаатайгаар хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байгаа тохиолдлын 20-30 хувь нь архидалтаас үүдэлтэй байна.

Хүсээгүй жирэмслэлт, уушгины хатгалгаа, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодис хэрэглэх зэрэг өндөр эрсдэл бүхий зан үйлтэй хавсран тохиолдож байна.

Нэгэнт архинд донтсон хүн яагаад архинаас гарч чадахгүй, олон асуудал дагуулсаар байдгийг тайлбарлая. Архи нь хүний уураг тархинд голомтлог өөрчлөлт үүсгэдэг. Өөрөөр хэлбэл архи уух дур өдөөх буюу мэдрэлийн эс хоорондын мэдээлэл дамжуулах тухайн бүтэц дээр өөрчлөлт бий болдог. Ийм учраас хувь хүний хүсэл зорилгоос үл хамааран архины хэрэглээндээ удирдуулж байгаа юм.

Архи, согтууруулах ундаа хүний биед дутагддаг зүйл биш. Иймд архи огт хэрэглэхгүй байна гэдэг зорилгыг тавиад амьдрах нь хамгийн зөв шийдэл. Хэрэглэх тохиолдолд согттол замбараагүй, хяналтгүй хэтрүүлж болохгүй. Үүний араас дараа дараагийн сөрөг үр дагавар хүлээгдэж байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд