No menu items!
HomeНийгэмГ.Минжмаа: Филлер тарилгыг буруу тарьснаас болж манай үйлчлүүлэгч хөдөлмөрийн чадвараа 65 хувь...

Г.Минжмаа: Филлер тарилгыг буруу тарьснаас болж манай үйлчлүүлэгч хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан

-

“Синдерелла” эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэний өмгөөлөгч нар үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.Минжмаа “Эмнэлгийн зүгээс олон нийтийн сүлжээнд буруу ташаа эргэлзээг ихээр гаргаж байгаагаас үүдэж хохирогчийг буруутган, доромжилж эмнэлгээс дахин мөнгө авахаар сүрдүүлж байна хэмээгээд буй. 

Гэтэл бодит байдал дээр хохирогч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ганцаараа асарч хамгаалдаг өрх толгойлсон эмэгтэй. Маш ачаалалттай ажиллаж ядарсны улмаас нүдний доогуур үүссэн хөхрөлтөө арилгуулахаар эмнэлэгт хандсан. Одоогийн байдлаар манай үйлчлүүлэгч хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан байна. 

“Синдерелла” эмнэлгээс хохирлыг барагдуулахаар 60,000 ам.долларыг гаргаж өгсөн ч үйлчлүүлэгчээс өөрөөс нь Герман болон Непал улсад эмчилгээ, оношилгоо хийлгүүлсний зардал 110,000 ам.доллар гарчихсан явж байгаа. 

Хохирогчид хийсэн филлер тарилга нь олон стандарттай ч тэдгээрийг дагаж мөрдөлгүй маш өндөр эрсдэлтэй бүс буюу филлер тарилга хийх ёсгүй цэг рүү нь тарьсан байна. Мөн тус тарилгыг хийдэг албан ёсны орнуудын жагсаалтад манай улс байхгүй байна” гэлээ. 

Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр хохирогч иргэн нүдний доорх хөхрөлтөө арилгуулахаар тухайн эмнэлгийг сурталчилдаг инфлюенсер болон олон салбартай зэргийг нь харгалзан үзэж тус эмнэлэгт хандаж филлер тарилга хийлгүүлсэн байна. 

Гэвч эмчилгээний явцад нүд нь бүрэлзэж, нэг нүдний хараагаа 99 хувь алджээ. Явцдаа буюу олон жилийн дараа нөгөө нүдэндээ нөлөөлж бүрэн сохрох эрсдэлтэй байгаа учир үлдсэн нэг эрүүл нүдээ хамгаалж үлдэхийн тулд “Синдерелла” эмнэлгээс эмчилгээний төлбөрөө нэхэмжлээд байгаа аж.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд