No menu items!
HomeХэн юу хэлэвН.Учрал: Наймдугаар сарын 1-ний дотор 360 зөвшөөрлийг цахимаар олгодог болгоно

Н.Учрал: Наймдугаар сарын 1-ний дотор 360 зөвшөөрлийг цахимаар олгодог болгоно

-

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Ц.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бүх төрлийн зөвшөөрлийг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүйгээр олгогддог болгох үүргийг авлаа. Зөвшөөрлийн хуулийн дагуу 360 зөвшөөрөл байх ёстой. Эрх сунгах, түтгэлзүүлэх, тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах нь үйлчилгээнд хамрагддаг.

Зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа цахимаар компанийн нэрийг уншуулж, тоон гарын үсгээ уншуулан илгээхэд шуудангийн хаягаар гэрт нь үнэт цаас хэлбэрээр ирдэг. Цаасан баримтыг эх хувь болгодог. Энэ байдлыг болиулж, QR кодоо уншуулаад болох ажил гэж иргэд хэлдэг ч хуульд зөвшөөрлийг заавал бичгийн хэлбэрээр өгнө гээд заачихсан. Компанийн үйл ажиллагааны чиглэл, УЗ-ийн нэрсийг өөрчлөхөд заавал өөрийн биеэр очдог. Эдгээр хүндрэлийг арилгахын тулд цахим болгоно. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар болж байна.

Наймдугаар сарын 1-ний дотор 360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулж чадвал иргэд хурдан хугацаанд авах боломжтой болно. Үйл ажиллагаа явуулахын тулд тоног төхөөрөмжөө авах зэргээр хөрөнгө оруулалт хийж байж зөвшөөрлийн хүсэлт гаргадаг. Зөвшөөрөл өгөх эсэх нь эргэлзээтэй байгаа нь иргэдэд болон ААН-үүдэд хүндрэл учруулдаг. Ийм учраас хүний оролцоогүйгээр цахим болгоно. Наймдугаар сарын 1-ний дотор бүх зөвшөөрөл цахимжина” хэмээн мэдээлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд