No menu items!
HomeЭрүүл мэндА вируст гепатит, хүний папиллома вирусийн эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад нэмэх...

А вируст гепатит, хүний папиллома вирусийн эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад нэмэх хуулийн төсөл боловсруулжээ

-

Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Хуулийн төсөлд туссан гол өөрчлөлт нь 

  • А вируст гепатит,
  • пневмококк,
  • хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд нэмж тусгахаар боловсруулсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Дархлаажуулалтын тухай хуулийн 10.1-т заасан заавал хийх дархлаажуулалтад

  • сүрьеэ,
  • халдварт саа /полиомиелит/,
  • В вируст гепатит,
  • сахуу,
  • хөхүүл ханиад,
  • татран,
  • улаанбурхан,
  • В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар,
  • гахай хавдар,
  • улаануудын эсрэг сэргийлэх тарилга ордог.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд